Парламентын ордны ажлыг эхлүүлэх ёстой гэв | News.MN

Парламентын ордны ажлыг эхлүүлэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.15-нд нийтлэгдсэн

Парламентын ордны ажлыг эхлүүлэх ёстой гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар УИХ-ын 2012 оны ажлын тайланг хэлэлцүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцлов. Дээрх асуудлын тухайд тэрээр "Би 2011-2012 оны хооронд хоёр жилийн хугацаанд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаасаа Парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байлаа. Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам.метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг хийлгэсэн. Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурган дээр экспертиз хийгээд барилгын ажил хийхэд бэлэн болсон. Монголын болон Кувейтын талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ ажил зогсонги байдалтай боллоо.  Үүн дээр Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг бид даван туулалгүй л яахав. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой. Байршлын талаар олон байр суурь явдаг. Үүнийг УИХ-ын байнгын хорооны  тогтоолын дагуу явах хэрэгтэй. Хүн бэлэглэж байгаа мөнгийг ашиглаж чадахгүй хэдэн жил боллоо. Төр ямар их хүнд сурталтай юм бэ гэдгийг харуулж байна. Ирэх хавар энэ барилгын ажлыг эхлүүлээч ээ. Ажиллах нөхцөл байдал муу байгааг шинэ барилга барьсанаар шийднэ. Энэ барилгыг хэчнээн тордоод сунахгүй, тэлэхгүй учраас боломж байхгүй" гэсэн юм.

Эцэст нь, Парламентын ордныг барих ажлыг ирэх хавар эрчимжүүлэх ёстой гэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр болов.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Vom 2013-10-15 180.149.78.20

Та нар дархан цаазат богдхан уулын евер зайсангийн аманд нэг очоод узээрэй энэ парламентийн ордон барих менгийг кувейтууд зугээр егсен гэж бодож байна уу дархан цаазат богд уулын онгон бусэд ордог бухэл бутэн амыг кувейтуудэд худалдчихсан байна эсвэл гарын тухай хуулийн17-2т гадаад улсын телеелегчийн газарт газар олгох асуудлыг УИХ шийддэг гэтэл засгийн хуралдааны протоколыг ундэслээд дархан цаазат ууланд гадаадын иргэнд газар егчихсен байна хуулийн биелэлт хаана байна аа эсвэл монгол улсын засгийн газар гадаадын эзэн хааныг хульхидчихаад менгеер нь ордон барина гээд сууж байна уу

Avatar

Malchin 2013-10-15 103.9.90.254

Manai survaljlagch nar iim teneg. Yostoi l uudnii ambaar shig hemjee yum shdee, 30 am.metr gedeg chini.

Avatar

Зочин 2013-10-15 133.87.225.82

30 metr bish 30 ga bailgui dee.

Avatar

Зочин 2013-10-15 203.91.112.198

Батхүү гэгч нөхөр өнгөрсөн дөрвөн жил барих гээд уухилсан. Тэр нөхрөөр бариулаа.

Avatar

zochin 2013-10-15 202.55.190.6

Shineer ordon barin yamar shaardlaga bna aa? Ternii orond neg ch boltugai emneleg, nomiin san barisan ni deer bish uu?

Avatar

hgj 2013-10-15 202.5.196.86

Mash zuv sanaa bna. Tedend ordon bajikh yamar khereg bnaa. Tal khuvar tsomkhotgoson ni deer. Tertei tergui tal ni l khuraldaa suudag biz dee?

Avatar

xaxa 2013-10-15 103.26.194.33

***** P I S D A guudaa toroh emneleg barichihaad daraa n huuhen ***** gazraa bari

Avatar

bidkino 2013-10-15 27.123.213.137

Сүүлийн үеийн шилдэг кинонуудыг Монгол орчуулгатай үзмээр байвал Бидкино.ком ороорой,

Avatar

мэдэхгүй юм 2013-10-15 202.72.245.122

"Би 2011-2012 оны хооронд хоёр жилийн хугацаанд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаасаа Парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байлаа. Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам.метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг хийлгэсэн. М.Энхболдоо та андуурч яриад байн уу, эвсэл сурвалжлагч ташаа сонсов уу? Манай зуслангийн амбаараас бага талбайтай "ОРДОН" тэгээд "14 ДАВХАР" байж болох уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж