Тэмцээний сахиусан сүлд

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Тэмцээний сахиусан сүлд

1966 оны  хөл бөмбөгийн дэлхийн аваргын төлөө тэмцээнээс эхлэн тэмцээний билэгдэл болсон сахиусан сүлд тэмдэг хэрэглэдэг уламжлал тогтжээ. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос сахиусан сүлд зохион хэрэглэх асуудалд анхаарлаа хандуулж, ихэвчлэн амьтны ертөнцийн төлөөллийг сонгон авчээ.

Дэлхийн аваргын төлөө 12 удаагийн тэмцээний сахиусан сүлдээр амьтадын төрлийг  сонгон авч байснаас 1966 онд Англи улсад болсон тэмцээн, 2006 оны ХБНГУ-д болсон тэмцээн болон одоогийн Өмнөд Африкийн тэмцээний сахиусан сүлдээр муурны төрлийн амьтад заларсан ажээ.

Өмнөд Африкийн хөл бөмбөгийн дэлхийн аваргын төлөө тэмцээний сахиусан сүлдийг африкийн вуду бөө мөргөлийн хар дом, бөө мөргөлийн хараал шингэсэн билэгдэл байх хэмээн айн жихүүцэж буй хөл бөмбөгийн шигшээ багийнхан байгаа гэнэ.

Эх сурвалж: EUROSPORT.es
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж