Сүхбаатар дүүргийн хорооны тодорхойлолтыг төлбөргүй болгов

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн хорооны тодорхойлолтыг төлбөргүй болгов

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тогтолцоог бий болгоход чиглэсэн арга хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газардээр нь танилцаж, хэрэгжилтийг нь үнэлж, дүгнэн зохих саналаа хүргүүлж ажиллаж байна. Юуны өмнө төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын анхан шатны нэгжүүдэд хууль бус төлбөр хураамж, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авах явдлыг таслан зогсоох, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх хэлбэрүүдийг сурталчлах, мэдээллийн ил тодбайдлыг хангаж ажиллахад түлхүү анхаарч байна.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн хороод иргэдэд оршин суугаа хорооны тодорхойлолтыг олгохдоо 50, 100 төгрөгийн хураамж авч байгааг тогтоож, тус газраас дүүргийн Засаг даргад хуулиар болон Засгийн газраас тогтоосноос бусад төлбөр хураамж авахгүй байх “Зөвлөмж” хүргүүлснээр хорооны тодорхойлолтыг үнэ төлбөргүй гаргаж байхаар тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж