Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч иржээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч иржээ

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөж, медальтнууд тодорно.
 
38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 дэх өргийн дараах байдлаар Дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева тэргүүлж байна. Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голландын иргэн Харри Оттен өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн байна. Тэрээр маргааш болох тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож, баг тамирчидтай уулзах ажээ.

100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хаалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 16.00 цагаас болох юм байна. Хаалтын ёслолд Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч болон ССАЖ-ын сайд тэргүүтэй албаны хүмүүс, гадна, дотны зочид оролцоно.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж