Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалт үргэлжилнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагыг  бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барил олгох, аж ахуйн ур чадварыг эзэмшүүлж, Нийслэлийн бичил бизнесийн хөгжлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулахад  чиглэсэн сургалт, үзэсгэлэн худалдаа, төсөл хөтөлбөр, тоног төхөөрөмж, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээг  нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих төвөөс тогтмол хүргэж байна.

Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл – Бизнесээ хөгжүүл”, Үйлдвэр Технологийн сургалт, ХАА, мал аж ахуй, газар тариалан, Төсөл бичих аргачлал, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, Захиалгат гэсэн сургалтуудыг тогтмол явуулдаг. Захиалгат сургалтыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Багануур дүүрэгт, 22-24-ны өдрүүдэд Багахангай дүүрэгт хийхээр болжээ.

Харин ирэх сарын 19-21 мөн 29-30-ны өдрүүдэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл-бизнесээ хөгжүүл” сургалт явагдах юм гэж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж