
Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл – Бизнесээ хөгжүүл”, Үйлдвэр Технологийн сургалт, ХАА, мал аж ахуй, газар тариалан, Төсөл бичих аргачлал, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, Захиалгат гэсэн сургалтуудыг тогтмол явуулдаг. Захиалгат сургалтыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Багануур дүүрэгт, 22-24-ны өдрүүдэд Багахангай дүүрэгт хийхээр болжээ.
Харин ирэх сарын 19-21 мөн 29-30-ны өдрүүдэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл-бизнесээ хөгжүүл” сургалт явагдах юм гэж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс мэдээллээ.