Орон сууцтай холбоотой гомдол дийлэнхийг нь эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Орон сууцтай холбоотой гомдол дийлэнхийг нь эзэлж байна

Нийслэлийн Уирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Онцгой байдлын газраас 10 дугаар сарын 06-ны өдрийн 08.00 цагаас 10 дугаар сарын 13-ны 08.00 цаг хүртэл  Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлын талаар танилцууллаа.

7 хоногийн хугацаанд  иргэдээс 76 санал хүсэлт, гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд зохих журмын дагуу ирсэн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтад мэдэгдэж 91 хувийг нь шийдвэрлэжээ.

Нийт өргөдөл, гомдлын хамгийн их буюу 46,6 хувийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Сууц өмчлөгчдийн холбоотой гомдол эзэлж байгаа бол цахилгаан эрчим хүч доголдсон асуудлаар 23,7 хувь нь буюу 18 иргэн нийслэлийн Шуурхай мэдээллийн төвд ханджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж