
7 хоногийн хугацаанд иргэдээс 76 санал хүсэлт, гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд зохих журмын дагуу ирсэн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтад мэдэгдэж 91 хувийг нь шийдвэрлэжээ.
Нийт өргөдөл, гомдлын хамгийн их буюу 46,6 хувийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Сууц өмчлөгчдийн холбоотой гомдол эзэлж байгаа бол цахилгаан эрчим хүч доголдсон асуудлаар 23,7 хувь нь буюу 18 иргэн нийслэлийн Шуурхай мэдээллийн төвд ханджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.