Дэд сайдуудыг чөлөөнд гаргая | News.MN

Дэд сайдуудыг чөлөөнд гаргая

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг чөлөөнд гаргая

“Дэд сайд гэдэг улс төрийн албан тушаалтан” гэж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян хэлж байв. Үнэнийг л хэлж. Сайддаа мэдэгдэлгүйгээр Интерпол руу захиа бичиж, өөрийн намын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдсон төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүсч байв. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд өнөөдөр ч эцэслэгдэн шийдээгүй явна. Мөн хэдхэн хоногийн өмнө Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа телевизээр согтуу гарсан тухай шуугиан ч дарагдаагүй байна. Түүнийг арай ч согтуу ярилцлага өгөөгүйд итгэж байгаа ч эрүүл саруул хүн шиг төр засгийнхаа бодлогыг тайлбарлаад, өөрийнхөө хэлж ярьж буйг үндэслэлтэйхэн шиг ойлгуулчихаж чадаагүй нь үнэн. Гэтэл өнөөдөр энэ мэт бүтэлгүй дэд сайд нарын эгнээ нэгээр нэмэгдэв бололтой. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээж, халуун цай цацсан мэдээлэл дуулдаж эхлэв. Цагтаа дэд сайдын суудлаар шагнуулж улс төрд шинээр орж ирж байсан Н.Номтойбаяр шиг “би буруугүй” гэж буй ч хохирогч байна гэдэг ямар нэг асуудал байгаагүйг үгүйсгэсэн хэрэг бол биш. 

Үүнээс гадна сайддаа зөвлөж туслах нь битгий хэл, гай, дараа болдог дэдүүд ч бий. Зарим нь урьдын сайдын гар хөл болон ажиллах үүрэгтэй бол, зарим нь өөрийгөө олонд таниулж дараагийнхаа шатанд гарах сурталчилгаа хийх зорилготой, нөгөө хэсэг нь намынхаа ажлыг амжуулах даалгавартай. Яамдууд дээр очоод дэд сайдууд яг юу хийж гийгүүлсэн, ямар гавъяа байгуулсан гэдгийг ажилтнуудаас нь асуувал уг нь хэлээд л өгнө. Угаас дэд сайдад овойсон их эрх үүрэг ч байхгүй. Засгийн газрын тухай хуулинд “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх үүрэгтэй” гэж бий. Сайдын зааварчилгаагаар ажиллах, хэрэгтэй, хэрэггүй хурлын оройд чимэг болон суух, гадаадын томилолт авч төсвийн мөнгө зарцуулах, ажил шалгах нэрээр урьдчилсан бэлдүүлсэн маршрутаар жип хөлөглөн давхилдаж тэр бүхэнд нь ажил танилцуулах нэртэй ажил цалгарддагыг бүгд мэднэ.

Улсад хэрэггүй албан тушаалтан бий болсон түүхийг 2000 оноос эхэлсэн гэж үздэг. Тухайн үеийн намын дарга Н.Энхбаяр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа намд их хэмжээний хандив өгч, ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бизнесмэнүүдийг шагнах зорилгоор дэд сайд гэсэн албан тушаалыг сэргээж, үр дүнд нь бизнесмэнүүд “улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамаар оролддог юм байна” гэцгээгээд л улс төр лүү хошуурсан. Жил гаруйн өмнөх тооцооллоор л нэг дэд сайдад төрөөс жилдээ цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд 11 сая, нийгмийн даатгалд нэг сая 200 мянга, бичиг хэргийн зардалд 200 мянга, тээвэр, шатахуунд 6 сая 600, гар утас, шуудан харилцаанд 780 мянга, ном хэвлэл авахад 259 мянган төгрөг гээд нийт 20 сая төгрөгийг зарцуулдаг гэх тоо бол цаасан дээр буусан дүн болохоос биш нарийн харж, төрд орсон нэр нүүрээрээ хувийнхаа ажлыг бүтээж олсон ашиг орлогыг нь тооцоолбол хөөрхөн тоо гарна.

Уг нь засагт дэд сайд гэх суудал байх шаардлагагүй гэдгийг одоогийн Засгийн газрын тэргүүнээс эхлээд хэлж л байсан. “Хэрэв Ардчилсан нам олонх болсон бол дэд сайдын суудал байхгүй” байсан гэх үг нь хамтарсан засгийн нэг үр дагавар нь засгаа нураалгачихгүй амыг нь барьж байх зорилготойгоор өөр намын “хүнийг нь тэжээдэг” ёсыг л харуулсан хэрэг. Ийм өөрсдийнхөө төлөө, өөр нэгний төлөө ажилладаг “хүүхдүүд”-ийг бидний татварын мөнгөөр тэжээх шаардлага байгаа гэж үү. Тэднийг чөлөөнд нь гаргаач.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-14 211.192.46.105

Ene mash zov niitlel bichjee.Erchim huchnii Ded said Dorjpurev gedeg hun salbariin stantsuudiin zuuh,turbiniig ajilluulah,zogsoohiig meddeg gesen um ma ni bad mi hum

Avatar

Irgen 2013-10-14 180.183.143.254

103.26.94* -tei sanalneg baina. Er huuliin hureend zasgaa baiguulj, zasagt ajillaj baigaa said, TAH-d ni turiin huuliig sahij ajillamaar yum. Hatuu hariutslaga yos zuitei baimaar yum. Mungu taraasan, avilga avsan, hun hutgalsan, zodoon hiisen, busdiig niilj zodson geed ene olon yos zuigui balmad baidlaa zorigtoihon taslaad uguuch Eronhii said aa, ih hurliin dargaa.

Avatar

Zochin 2013-10-14 124.158.78.108

Yag unen. Demjij bna. Ter Amarsanaa gedeg ded said uur busad baiguullagatai ajlaa uyalduulah evee ch oloogui hun bilee. Albanii hural tsuglaan deer asuudlaa shiidverlehiin orond huviin us honzon haij gadnii huntei huiten hundii haritsana. Bolohgui sh dee. Albanii ajlaa shudarga hiij ard tumnii tuluu battai zogs l doo.

Avatar

Зочин 2013-10-14 182.160.37.209

дэд сайд орлогч зөвлөх гэсэн олон орон тоог бүх шатанд цомхотго_

Avatar

Зочин 2013-10-14 112.72.13.26

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээжээ. Тэдэнд зодуулж, бэртсэн залуу нь тус яамны газрын дарга юм байна. Маргаан чухам юунаас үүдсэн нь тодорхойгүй ч дээрх албан тушаалтнууд газрын дарга Л-ыг хамтран зодож, үг хэлээр дайрчээ. Ингэхдээ “Алтангадасыг та нар яаж ч чадахгүй” гэх зэргээр давшилснаас үзвэл тэдний хооронд улс төрийн яриа маргаан өрнөсөн бололтой. Тус яамны газрын даргаар ажиллаж буй Л нь мөн Ардчилсан намын гишүүн бөгөөд МоАХ фракцид харьяалагддаг нэгэн гэнэ. Дэд сайд Б.Ургамалцэцэг нь зодооны үеэр Л-ын гарыг барьж хорьсон төдийгүй түүний нүүр рүү халуувтар цай цацсан байна. Хуулийн хэллэгээр бол бүлэглэн зодсон эл явдлыг улмаас хохирогч Л-ын үүдэн хоёр шүд унаж, элэг болон дотор эрхтэнд доргилт, гэмтэл үүссэн байна. Тэрээр одоо эмнэлэгт байгаа бөгөөд шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулаад байгаа аж.

Avatar

Зочин 2013-10-14 211.192.46.105

Mash zuv. Ded said bol ymarch hereggui oron too.

Avatar

тоохгүй байх даа 2013-10-14 122.254.127.34

Энэ олон хүн улс төрийн шагнал мэтээр авдаг дэд сайд гэгч орон тоог болиулах дээр бүгд санал нийлж байна,харин ЕС нэг их тоохгүй болов уу даа.. Төсөв хэмнэнэ гэдэг чинь иймэрхүү юмнаас эхэлвэл АН том очко авна даа,зориг зүрх нь даан ч хүрэхгүй байх даа??

Avatar

жүвэй 2013-10-14 202.179.20.229

Дэд сайдууд хэрэггүй орон тоо. Иргэдээс санал авч Улсын албаас хасах санал гаргаж бна. төсөвт их хэмнэлт гарна. Үүгээр хүүхдийн цэцэрлэг байгуулах нь зөв болов уу.Ерөнхий сайд аа

Avatar

зочин 2013-10-14 202.179.11.122

хууль зүйн дэд сайдын хийсэн ажил зөв шүүдээ

Avatar

Сан***** 2013-10-14 27.123.214.113

Дэд сайд гэж улс торийн шалгуураар гудамжнаас гарч ирдэг албан тушаал юм.

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.11

Ard tumen nuulj baigaad ene muusain ded said gedeg huwalziin alban tushaaliin mestiig eserguutseed boliuulah heregtei yum bish uu

Avatar

Зочин 2013-10-14 202.131.238.12

Дэд сайдууд гэж юу ч хийдэггүй мануухайнууд байна. Батаарын яамны дэд сайд гэж нэг нөхөр байна аа, юу ч хийдэггүй, ер нь юу хийхээ мэддэг үү тэр нөхөр Түмэнжаргал. Зайлуулбал таарна

Avatar

TALH, SALAAWCH GANHUYAG 2013-10-14 68.34.168.74

TALH 300 GEED SALAAWCH GARGAAD GUIDEG GANHUYAG BAS DED SAID BAISAN GJ BGAA.

Avatar

zochin 2013-10-14 99.38.249.127

Niigmiin hamgaalliin ded said e.tamir gegchiig zailuulmaar baihiin. Hend ch hereggui bas avgaigaaraa buhnee zaalgaj yavdag hunuu ***** uhahch medleg bolovsrolgui huuramch diplomtoi gar shd

Avatar

Зочин 2013-10-14 202.179.11.62

Õýðýãã¿é àëáàí òóøààë áèòãèé õýë ÿìàð ÷ õýðýãã¿é àëáàí ãàçàð á¿õëýýðýý áàéæ ë áäàã ø¿¿ äýý.Þó õèèãýýä áãàà þó õèéõ ãýýä áãàà íü òîäîðõîéã¿é ººðñ人 ÷ òýðíèéãýý ìýääýãã¿é õèéñýí àæèëã¿é õèèõ ÷ àæèëã¿é ìàðçàí áàéãóóëëàãà .

Avatar

Зочин 2013-10-14 182.160.0.151

Umnuh ded said gegch Ganhuyag chine sayhan turiin ordon ruu salaavchaa gargaad Mongol hund ogt baihgui avir haruulj baina. Ded said gej unendee iimerhuu adguusnuud baina shuu dee, eruul mendiin ded said n gehed tv-eer shal sogtuugaa haruulj garna. Bugdiig n zailuulaarai.

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.99

Хувь хүн Албан байгууллага Мэдээ мэдээллийн Зарын Онлайн худалдааны Портал болон бусад бүх төрлийн Статик Динамик Хөдөлгөөнт флаш анимайшн бүхий вэб сайтуудыг хийнэ Утас 99807024

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.54

Хувь хүн Албан байгууллага Мэдээ мэдээллийн Зарын Онлайн худалдааны Портал болон бусад бүх төрлийн Статик Динамик Хөдөлгөөнт флаш анимайшн бүхий вэб сайтуудыг хийнэ Утас 99807024

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.99

Хувь хүн Албан байгууллага Мэдээ мэдээллийн Зарын Онлайн худалдааны Портал болон бусад бүх төрлийн Статик Динамик Хөдөлгөөнт флаш анимайшн бүхий вэб сайтуудыг хийнэ Утас 99807024

Avatar

Зочин 2013-10-14 182.160.11.241

Zailuul

Avatar

Зочин 2013-10-14 182.160.11.241

Zailuul

Avatar

zochin 2013-10-14 96.25.135.109

Ded saiduudiinhaa mongoor zamiin us zailuulah suvag barisan ni amidrald eeltei boloh bh nogoo shineer barisan zamaa usand evdvvlj bhaar ,deer ni zam barihdaa usnii ij bvrdsen sistem buyu us zailuulah shugamiin mongiig ni bariulj bui kompani udchihdeg yum uu,esvel tender ogch bgaa darga nar ni khuschihdag yum uu asuudliig neg tiish ni bolgooch !

Avatar

Пагва 2013-10-14 198.47.115.32

Зайлуул

Avatar

CITIZEN 2013-10-14 103.26.194.158

ORLOGCH OROMDOGCH MERGEJLIIN BUS ZAHIRAL METIIN AJlIIN SADAA , SALTAA SAAMNUUD HEREG ALGAA!!!!!!!!!"

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.87

хе хе АН-ын дэд сайдуудл ийм байна даа. Нойднонгийн дэд сайдууд сайдуудаасаа илүү сайн ажиллаж билээ

Avatar

irgen 2013-10-14 103.26.194.151

yistoi zuv shuu.

Avatar

turiin alban haagch 2013-10-14 103.26.194.114

ded said, ded darga nar hereggui sh dee. hiih ajilgui neg ih olon ded darga nar.

Avatar

uneheer nudee olson niitlel bna. 2013-10-14 103.26.194.130

demjij bna. ded saiduud bolon buh agentlagt (gazar) 2 ded darga bna. uuniig bolih heregtei. tusvuu hemneh heregtei bna.

Avatar

ДОВДОН 2013-10-14 103.26.194.130

Төрийн мөнгийг зүгээр л хувалз шиг сороод сууж байдаг, хийх ажилгүй ДЭД САЙД гэгч албан тушаал огтхон ч хэрэггүй, алга болгох нь зүйтэй…..

Avatar

Зочин 2013-10-14 146.255.247.226

Ded said yu hiidgiig hen ch medehgui demii sul oron too sh te boliulah heregtei sh te tesev hund gd bdag demii humuusiig tejeegeed l AN-haan?????

Avatar

Зочин 2013-10-14 49.0.135.159

Хурдтай бөгөөд дажгүй бичжээ

Avatar

Зочин 2013-10-14 182.160.6.4

ded saaduud ch dee baisan baihgui ni ylgaagui um shiv dee

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.13

ДЭД САЙД МАЙД НЬ Ч БИДЭНД ХАМАА АЛГА, ХАРИН ДУЛААН ӨВӨЛЖҮҮЛЖ ҮЗЭЭРЭЙ, НИЙСЛЭЛ, ЗГ ХОЁР МИНЬ, АРВАН САР ДУНДАА ОРЖ БАЙХАД АРВАНГУРАВ ДУГААР ХОРООЛОЛ ХАЛАХГҮЙ, ХАЛУУН УС ИРЭХГҮЙ ХҮНД БАЙНА ШҮҮ

Avatar

Тэр яаж ч чадахгүй 2013-10-14 124.158.124.171

Тэр яаж ч чадахгүй

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.175

ҮНДСЭН ХУУЛИНД: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙД, САЙД НАРААС БҮРДЭНЭ ГЭЖ ТОВ ТОДОРХОЙ ЗААЧИХСАН БАЙХАД ДЭД САЙД ГЭДЭГ ЗОХИОМОЛ АЛБАН ТУШААЛЫГ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР БИЙ БОЛГОСОН НЬ УУЛААСАА ХҮЧИНГҮЙ УЧИР БИЙ БОЛСОН ЦАГААС НЬ ХОЙШХ ХУГАЦААНД ГАРГАСАН ЗАРДЛЫГ БУРУУТАЙ ЭТГЭЭД /Н.ЭНХБАЯР НАР/-ЭЭР НӨХӨН ТӨЛҮҮЛЖ, УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2013-10-14 103.11.194.22

ESTOI HEREGGUI

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.127

ДЭД САЙД ГЭЖ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ МАНУУХАЙНУУД ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.98

ДЭД САЙД ГЭЖ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ МАНУУХАЙНУУД ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.13

ДЭД САЙД ГЭЖ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ МАНУУХАЙНУУД ШҮҮ ДЭЭ

Avatar

Иргэн 2013-10-14 202.21.113.140

Дэд сайд гэж ёстой хэрэггүй албан тушаал байна. Яг юу хийдэг хүмүүс байдын бэ

Avatar

mongolhuu 2013-10-14 27.123.214.116

Ded said shig hereggui zuil alga. Ajlyn sadaa.hariutslaga uurehgui, tegeed um umruu hushuu dureed…

Avatar

mongolhuu 2013-10-14 27.123.214.116

Ded said shig hereggui zuil alga. Ajlyn sadaa.hariutslaga uurehgui, tegeed um umruu hushuu dureed…

Avatar

Zochin 2013-10-14 64.235.154.36

Ded saiduud gej yamarch ashigui umnuud tatvar tulugchdiin mungiig hii ursen um ter erdenejamyan gej hulduu tolgoi.

Avatar

Zochin 2013-10-14 64.235.154.36

Ded saiduud gej yamarch ashigui umnuud tatvar tulugchdiin mungiig hii ursen um ter erdenejamyan gej hulduu tolgoi.

Avatar

minii tatvar 2013-10-14 103.26.194.2

Minii tatvaraar tord xereggyi zairan nart tsalin xangamj ogoxiig zovshooroxgyi. Deer ni toriin nariin bichig ch gex shig. Ternii orond tsetserleg surguuliin xyyxdyyded amin dem avch ogsygei. Deer ni ter xuvalznuud busdiin tatvRiin xorongiig il dald zuvchuulj toriin ajild nemer bish nermees boldog bus uu, tatvar tologchid oo!!!!

Avatar

зочин 2013-10-14 49.0.141.39

Дэд сайдын орон тоог байхгүй болгох нь зөв дөө зөв хайран мөнгө ганц км ч болтугай зам тавьбал аштай юу

Avatar

zojin 2013-10-14 203.194.116.77

ded saiduudiin oron toog hasakh heregtei tosob mongo hund baigaa yed ded saidaar yakh be dee toriin nariin bizgiin darga ni baina abilgal namuudiin shagnal bolson ene oron toog hasakh hergetie

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.4

xe er xun shig ajlaa og. amidral chini aimaar saijrlaa sht

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж