Монголын урлагийн хоёр “оргил”

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Монголын урлагийн хоёр “оргил”

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өнгөрсөн амралтын өдрөөр “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт уригдав. Хөтлөгч П.Анужин ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарыг өөд өөдөөс харуулан суулгаад “Монголын урлагийн хоёр өндөр оргил” хэмээн хүндэтгэж, нэвтрүүлгээ ганцаараа хөтөлсөн юм. Хачирхалтай нь энэ хоёр эрхмийн хамтарч хийсэн бүтээл хөгжмийн зохиолч, яруу найрагч нар дотроо хамгийн цөөнд тооцогддог байна. Тэр нь Б.Лагвасүрэн, Н.Жанцанноров нарын хамтран бүтээсэн “Байн байн санаа алдахад минь”, “Хайрлахгүй байхын аргагүй” хэмээх хоёр дуу. Уг нь тэдний хувьд бараг хориод жилийн өмнөөс “Улаан хадаг” нэртэй дуурийг хамтран бичихээр эхлүүлсэн ч хоёр “их” хүн бие биедээ “ихэрхэж” явсаар амжилгүй өдий хүрсэн бололтой. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн тухай “Би үргэлж энэ хүнтэй барьцаж амьдардаг юм. Бичиж байгаа юм болгон нь намайг хурцалж өгдөг” хэмээн ярилаа.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж