Газын зурвасаас 1.7 км урт нүхэн зам олжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Газын зурвасаас 1.7 км урт нүхэн зам олжээ

Газын зурвасаас Израйлийн нутаг дэвсгэрт хүрсэн 1.7 км урт нүхэн зам олж илрүүлжээ. Газын зурвасаас Израйлийн хилийн Эйн-ха-Шлоша тосгон хүрсэн урт нүхэн зам нь 15-18 метрийн гүнд байрлах аж. Үүнийг Эйн-ха-Шлоша тосгоны оршин суугчид хилийн ойролцоо үл мэдэх дэлбэрэлт сонссоны дараа олж илрүүлжээ. Израйлийн талаас энэ нүхэн замаар  дамжин зэвсэгт этгээдүүд тус улсад алан хядах ажиллагаа явуулж, хүн барьцаалж, зэвсэгт тээвэрлэж байсныг үгүйсгэхгүй байгаа гэнэ. Албаныхны үзэж буйгаар 1.7 км урт нүхэн замыг барихад бүтэн сарын хугацаа зарцуулсан байна. Үүнтэй ижил нүхэн зам Газын зурвасын бүс нутгаас олон удаа олдож байжээ.

Газар дундын тэнгисийн дагуу орших зурвас газрыг 2006 онд Палестины эрх баригчид өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлажээ. Харин үүнийг Израйлийн талаас хүлээн зөвшөөрөхгүй, Газын зурвасыг өөрийн нутаг дэвсгэрт хамаарна гэж үзэн маргаан дэгдээжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж