“Адуучин” тэмцээнд Өмнөговийн тамирчин амжилт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

“Адуучин” тэмцээнд Өмнөговийн тамирчин амжилт үзүүлэв

Өмнөговь аймгаас мэдээлж байна.

Орон нутагт тасралтгүй 25 жил зохиогдож байгаа “Адуучин” тэмцээн энэ жил Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.

Тэмцээнээр улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчдыг төрөл бүрт шалгаруулж мөнгөн шагнал гардуулсан байна. “Адуучин” тэмцээнд  Өмнөговь аймгаа төлөөлөн оролцсон Баяндалай сумын Баян багийн малчин Б.Ууганбаяр аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн амжилттай оролцсон байна.

Тодруулбал,
уран бугуйлчийн төрөлд дэд баяр эзэлж, мөнгөн медаль, мөнгөн шагналын эзэн болж нутагтаа ирсэн байна. Түүнийг энэхүү тэмцээнд оролцоход орон нутгаас дэмжлэг үзүүлж ажилласан юм.  

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж