Аймгийн ЗДТГ-ынхан “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлнэ”

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Аймгийн ЗДТГ-ынхан “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлнэ”

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, ард иргэдийн ахуй амьдрал, орон нутгийн хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн бодлогыг тодорхойлж ажилладаг хүмүүс бол төрийн албан хаагчид байдаг.

Төрд ажилладаг эдгээр иргэд хамгийн гол нь төрийн аливаа хүнд сургалтгүй, өөрийн ажилдаа эзэн нь болж, мэдлэг чадвартай шилдэг боловсон хүчин байх ёстойг ч иргэд шаарддаг нь зүй ёсны хэрэг. Тиймээс төрийн албан хаагч хүн өөрийн эзэмших ёстой бүх төрлийн чадварыг эзэмшээд зогсохгүй, бусдад үлгэр дууриал болох зорилтыг аймгийн ЗДТГ санаачилж байна.

ОНХА-наас санаачлан “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” уриан доор аймгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын дунд сургалт зохион байгуулж эхэллээ. 



Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэнүүдийн хувьд сүүлийн жилүүдэд харьцангуй “залуужиж”, шинээр сургууль төгссөн залуу боловсон хүчин илүүтэй нэмэгдэж байгаа юм. Гэхдээ зөвхөн шинэ мэргэжилтэнүүд бус, аймгийн ЗДТГ-ын нийт ажилтан албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгын доор “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” аян зохион байгуулагдаж байгаа.

Аяны хүрээнд анхны сургалтаар төрийн албаны стандарт, төрийн албан хаагчийн ёс зүй болон санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх талаар албан хаагчид номын дуу сонссон байна.  ОНХА-наас санаачлан 10-р сарыг “Дотоод сургалт”-ын сар болгосон бөгөөд цаашид албан бичгийн найруулга зүй, бичиг хэргийн стандарт, төрийн үйлчилгээ явуулахад шаардлагтай хууль тогтоомжууд, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт тайлан хэрхэн гаргах зэрэг олон төрлийн сэдвээр холбогдох албан тушаалтнууд сургалт хичээл орох юм байна. 
 

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж