Өмнөговьчууд 15150 мод тарьжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Өмнөговьчууд 15150 мод тарьжээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 10-р сард Бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг уламжлалтай болсон.  Өмнөговь аймгийн хувьд бүх нийтээр мод тарих өдөрт идэвхитэй оролцож байгаа аймгуудын нэг юм.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээр мод тарих өдрийг өнгөрсөн Баасан гарагт Өмнөговь аймгийн төв Даланзадгад болон бусад сумдуудад амжилттай зохион байгууллаа. Энэ өдрөөр Өмнөговь аймгийн хэмжээнд 15150 ш мод сөөг суулгаж, үүний зардалд 8,1 сая төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Даланзадгад сум 1000 мод, 300 сөөг, Ханбогд сум 600 мод, Гурвантэс сум 850 мод, 5000 сөөг тарьжээ. Харин Цогтцэций сум 7100 мод, 300 сөөг тарьсан байна.     

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж