
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээр мод тарих өдрийг өнгөрсөн Баасан гарагт Өмнөговь аймгийн төв Даланзадгад болон бусад сумдуудад амжилттай зохион байгууллаа. Энэ өдрөөр Өмнөговь аймгийн хэмжээнд 15150 ш мод сөөг суулгаж, үүний зардалд 8,1 сая төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Даланзадгад сум 1000 мод, 300 сөөг, Ханбогд сум 600 мод, Гурвантэс сум 850 мод, 5000 сөөг тарьжээ. Харин Цогтцэций сум 7100 мод, 300 сөөг тарьсан байна.
С.НОМИН