Дуурийн театрынхан зүүн аймгуудад зочиллоо | News.MN

Дуурийн театрынхан зүүн аймгуудад зочиллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Дуурийн театрынхан зүүн аймгуудад зочиллоо

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зарим уран бүтээлчид орон
нутгийн үзэгчдэд сонгодог урлагийг сурталчлахаар өнгөрсөн долоо хоногт буюу
аравдугаар сарын 9-ний өглөө аян замд гарсан билээ.

Уг аялан тоглолтыг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог
урлаг 2” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Дуурь, бүжгийн эрдмийн
театрын бүжигчид 2013-2014 оны орон нутагт аялан тоглох гараагаа зүүн бүсийн
аймгуудаас эхлүүлсэн нь энэ бөгөөд т
оглолтод Дуурийн театрын 100 гаруй уран бүтээлч хамрагджээ.

Сонгодог урлагийн уран бүтээлчид аравдугаар сарын 09, 10-нд Хэнтий аймагт тоглосон бол 12, 13-нд Дорнод аймагт, харин өнөөдөр Сүхбаатар аймагт хаалтын тоглолтоо тус тус хийж байна. Театрынхан маргааш Улаанбаатарт ирнэ.

Э.ТЭКҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж