Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зарим уран бүтээлчид орон
нутгийн үзэгчдэд сонгодог урлагийг сурталчлахаар өнгөрсөн долоо хоногт буюу
аравдугаар сарын 9-ний өглөө аян замд гарсан билээ.
нутгийн үзэгчдэд сонгодог урлагийг сурталчлахаар өнгөрсөн долоо хоногт буюу
аравдугаар сарын 9-ний өглөө аян замд гарсан билээ.
Уг аялан тоглолтыг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог
урлаг 2” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Дуурь, бүжгийн эрдмийн
театрын бүжигчид 2013-2014 оны орон нутагт аялан тоглох гараагаа зүүн бүсийн
аймгуудаас эхлүүлсэн нь энэ бөгөөд тоглолтод Дуурийн театрын 100 гаруй уран бүтээлч хамрагджээ.
Сонгодог урлагийн уран бүтээлчид аравдугаар сарын 09, 10-нд Хэнтий аймагт тоглосон бол 12, 13-нд Дорнод аймагт, харин өнөөдөр Сүхбаатар аймагт хаалтын тоглолтоо тус тус хийж байна. Театрынхан маргааш Улаанбаатарт ирнэ.
Э.ТЭКҮ