Д.Жаргалсайханы шавь цахиур хагална

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайханы шавь цахиур хагална

Цэн цэнгийн нулимс нь бороо шиг асгарна аа

Цээжний амрагаа бодоод сэтгэл минь гэгэлзэнэ ээ… гэж дөрвөн хоолой салган дуулах залуусын хамтлаг “Элькондор” нэгэн үеийнхнийг байлдан дагуулж, Монголын рок поп ертөнц бас нэгэн домог болсон. Хэдийгээр тус хамтлагийн цагийн эрхээр тус тусынхаа мөрийг хөөсөн ч дуу нь одоо ч уянгалсаар. Тухайн үедээ П.Хэрлэн рок, попын ертөнцөд хамгийн хүчтэй хоолойтогоо гайхуулж, Амараа хөгжмийн найруулгаараа гаршиж, Б.Цогоо “Бүсгүй минь” дуугаараа бүсгүйчүүдийг уярааж байсан бол эрдүү хоолойтой Д.Жаргалсайхан “Эгчмэд бүсгүй” дуугаараа алдартай. Рок, попынхон дундаа хүчирхэг хоолойтод тооцогддог дуучин Д.Жаргалсайхан одоо төрийн бус байгууллага байгуулан, мөн л урлагийнхан чиглэлээр ажиллаж байгаа. Тэрээр өнгөрсөн зун Азид анх удаагаа Монголд тавигдсан “Ромьео Жульетта”  мюзиклийн ажилд идэвхийлэн оролцсон одоо бас нэгэн шуугиан тарихаар зэхэж байгаа гэнэ. Гэхдээ энэ удаад тоглолт зохион байгуулах бус нэгэн хэмнэлд ороод байгаа поп урсгалд цахиур хагалах шинэхэн дуучныг бэлтгэж байгаа гэнэ. Д.Жаргалсайханы шавийн нэр нь хүртэл нууцлаг, одоо сураг сонсогдож байгаа нь Jack гэсэн жаатай залуу байгаа гэх. Удахгүй шинэхэн дуучны анхны клип телевизүүдээр цацагдаж эхлэнэ гэнэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж