аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд нэг өрөг үлдлээ.
Өнөөдөр болсон 14-р өрөгт тэмцээнийг тэргүүлж буй дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева олон улсын их мастер М.Нямжаргалыг хожсоноор долоо дахь хожлоо авч, 20 оноотой тэмцээнийг тэргүүлсээр байна. Харин одоогоор "дэлхийн аварга" цолыг эзэмшиж буй ОХУ-ын Тамара Тансыккужин өчигдөр Зоя Голубеваг хожсон спортын дэд мастер М.Одгэрэлийг буулган авснаар зургаа дахь хожлоо авч, 19 оноотой удаалж буй. Украйны Дарья Ткаченко ОХУ-ын Аиына Собакинаг хожсоноор 19 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.
Олон улсын их мастер Э.Мандахнаран Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байгаа бөгөөд тэрбээр 14-р өрөгт БНХАУ-ын Ханчин Жаод ялагдсанаар XIII байр руу ухарлаа.
Тэмцээний сүүлийн 15 дугаар өрөг маргааш "Пума империал" зочид буудалд болж, 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодрох юм. Тэмцээний хаалтын ажиллагаа маргааш "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 16.00 цагаас болно.
Та бүхэн тэмцээний талаарх мэдээлэл болон тоглолтын бичлэгийг http://ulaanbaatar2013.com -оос хүлээн аваарай. Тэмцээний фотог ЭНД дарж үзнэ үү.