Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдэв

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг
Хятад улс нь түүхийн эдийн хамгийн том хэрэглэгч. Тус улсын гангийн үйлдвэрлэл
есдүгээр сард 100 мянган тонн болж нэмэгджээ. Өдөрт дунджаар 2,4 мянган тонн  ган үйлдвэрлэж байна гэсэн үг юм. Энэ нь
өнгөрсөн оны эхний найман сартай харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ
шинжээчдийн хувьд уг үзүүлэлтийг тийм ч хангалттай биш хэмээн үзэж байна.

Гангийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээгээ
хангахын тулд тус улс есдүгээр сард 74,58 сая тонн төмрийн хүдэр импортолжээ.
Энэ нь наймдугаар сарынхаас найман хувь, өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өссөн
үзүүлэлт бөгөөд улсын төмрийн хүдрийн импортын дээд амжилт аж. Төмрийн хүдрийн
үнэ ч тодорхой хэмжээгээр өсч байна. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар Тяньжиний
боомт дээрх төмрийн хүдрийн жишиг үнэ 62 хувийн агуулгатай
CFR үнэ 133,1 доллар
болжээ. Өнгөрсөн тавдугаар сард уг үнэ хамгийн доод хэмжээндээ очиж 110 доллар болж
байсан байна.

Харин манай улс есдүгээр сард 443
мянган тонн төмрийн хүдэр экспортолж, 36 сая долларын орлого олсон байна.

С.Болд

ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж