СЕХ одоо Тойргийн хорооны холбогдох тогтоолын хүчингүй болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.34-т заасны дагуу УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох, санал хураалтын дүнг гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрийг шинээр өргөх барих асуудлыг шийдвэрлэх учиртай. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн есдүгээр сарын 13-нд СЕХ-нд хандсан бөгөөд СЕХ нэг сарын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн ч СЕХ одоо болтол шийдвэрээ гаргаагүй байна. Энэ талаар СЕХ-ноос тодруулах гэсэн боловч тус хорооны удирдлагууд эзэнгүй байгаа учраас хариулт өгөх хүн олдсонгүй. СЕХ-ны Хууль зүйн хэлтэсээс тодруулахад “Энэ асуудлыг СЕХ-ны удирдлагын хуралдаанаар шийдвэрлэнэ. СЕХ-ны удирдлагууд гадаадад хуралд оролцож байгаа учраас одоогоор энэ асуудлаар хуралдаагүй байна. Энэ талаар СЕХ-ны удирдлагууд тайлбар хийнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
МАН-ын намын зүгээс энэ асуудлыг СЕХ шийдвэрлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа ч АН-ын зүгээс СЕХ энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. СЕХ МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох шийдвэр гаргавал хамгийн өндөр оноо авсан дараагийн хоёр гишүүн УИХ-ын гишүүн болох учиртай. Гэвч энэ асуудлаар СЕХ өчигдөр шийдвэрээ гаргах байсан ч одоо болтол СЕХ шийдвэрлээгүй байгаа бөгөөд гадаадад хуралд явсан учраас СЕХ-ны удирдлагууд иртэл энэ асуудал шийдэгдэхгүй хэвээр үлдлээ.