А.Бат-Ялалтыг шүүж байна | News.MN

А.Бат-Ялалтыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

А.Бат-Ялалтыг шүүж байна

Налайх дүүрэгт банкнаас мөнгө дээрэмдэхийг завдах үедээ галт зэвсэг хэрэглэн хүний амь насыг хохироосон А.Бат-Ялалтыг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж байна. Түүний хэргийг Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сарын 03 Налайх дүүргийн ХААН банкны салбарт “Сурвалжлагч байна. Захиралтай чинь уулзах гэсэн юм” гэж худал хэлэн нэвтэрч улмаар мөнгө дээрэмдэхийг завдах үедээ банкны захирлын нөхрийг буудан хөнөөсөн. Мөн хэргийн газраас зугтах үедээ таксины жолоочийг барьцаалан, оргон зайлах үед нь хууль хяналтынханд баривчилсан байдаг. 

Налайх дүүргийн шүүхээс А.Бат-Ялалтад өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард цаазын ял оноосон. Энэ шийдвэрийг шүүгдэгч А.Бат-Ялалт эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг Нийслэлийн шүүхэд хянаад хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Д.ЖАРГАЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-14 103.23.51.4

төр засаг ард түмнээ ядууруулж гадны банкуудын мөнгийг оруулж ирэн банкинд байршуулж ард түмэндээ зээл хэлбэрээр мөнгө тараан ард түмнийг хэзээ ч босохгүй өрийн дарамтанд оруулж өөрсдөө хага баяжсан.Энэ залуу бол тэр л ядуучуудын нэг гэж бодож байна.Эзэн Чингис монголчууд биднийг бүгдээрээ баян тансаг амьдарч идээд ч барахгүй асар их баялаг үлдээснийг бид биш гадныхан өнөөдөр завшин Эзэн Чингис хаанд дарамтлуулж гөлөг шиг явсныхаа хариуг төрийн тэргүүнд гарсан хэдэн т1 нөхдүүдийг ашиглан ард түмнээс нь өшөө хорслоо авч байна даа.

Avatar

иргэн 2013-10-14 202.179.10.150

энэ ***** буудуулаагүй амьд байгаа юм уу

Avatar

ger bul 2013-10-14 27.123.214.113

Yamar sonin yum be. Gemt hereg uildsen zevseg ni hergiin gazriin uzleg ni bga bizdee. Ene hun ih mungutei bolood davj zaaldasniihaa hariug iim naashtai sonsoj chadjee… yaltai ch ve. buruugaa uhamsarlah zadvargui bol tamd l unah bh. her shudarga shuuh yum bol harj l baiy huuliinhniig

Avatar

Зочин 2013-10-14 103.11.194.78

iim aluurchind amid yavah erh baihgui

Avatar

Hi 2013-10-14 103.11.194.130

Yu be heden terbumaar idcheed 5.6 jil abch bn shdee Ted nariigaa tsaazaar abaach

Avatar

Зочин 2013-10-14 124.158.76.29

ЭРҮҮЛ УХААНТАЙ БОЛ ЮМ БОДНО ДОО 25 ЖИЛ ӨГВӨЛ ЯАСАН ЮМ БЭ

Avatar

odoo 2013-10-14 103.10.21.74

odoo yah ged baigan vee. yliig uguud ertxen xonogiig ni duusgaad yvuulj bail daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж