А.Бат-Ялалтыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

А.Бат-Ялалтыг шүүж байна

Налайх дүүрэгт банкнаас мөнгө дээрэмдэхийг завдах үедээ галт зэвсэг хэрэглэн хүний амь насыг хохироосон А.Бат-Ялалтыг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж байна. Түүний хэргийг Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сарын 03 Налайх дүүргийн ХААН банкны салбарт “Сурвалжлагч байна. Захиралтай чинь уулзах гэсэн юм” гэж худал хэлэн нэвтэрч улмаар мөнгө дээрэмдэхийг завдах үедээ банкны захирлын нөхрийг буудан хөнөөсөн. Мөн хэргийн газраас зугтах үедээ таксины жолоочийг барьцаалан, оргон зайлах үед нь хууль хяналтынханд баривчилсан байдаг. 

Налайх дүүргийн шүүхээс А.Бат-Ялалтад өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард цаазын ял оноосон. Энэ шийдвэрийг шүүгдэгч А.Бат-Ялалт эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг Нийслэлийн шүүхэд хянаад хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж