МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас мэдээлэл сонсчээ. Мэдээллийн хүрээнд төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд мөнгөний бодлогын хэрэгжилт ямар байсан, 2014 онд ямар бодлого дэвшүүлж ажиллахаар болж байгаагаа мэдээлсэн байна.   

Гэхдээ энэ асуудал дээр бүлгийн гишүүд байр сууриа хараахан нэгтгэж амжаагүй. Мөн бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараас 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл сонсоно. Тиймээс дээрх асуудлын талаарх байр суурь, ямар шийдэлд хүрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд маргааш өгнө гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сая мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Одоо тус намын бүлэг түр завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш 16.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм. Харин бүлгээр үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж