Өдөр бүр хэрэгжүүлэх 10 эерэг дадал

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Өдөр бүр хэрэгжүүлэх 10 эерэг дадал

10 эерэг дадал зуршлыг
өөрийн хэвийн зуршил болгох талаар бодолцож үзээрэй.
Бид өдөр тутмын амьдралдаа байнга л сэтгэл зовж байдаг. Тэгвэл бага ч гэлтгүй
эерэг дадал зуршлууд нь өдрийг зүгээр л нэг биш эерэг, сэргэлэн цовоо
өнгөрүүлэхэд туслах болно.

Тэдгээр дадал зуршил нь энгийн бөгөөд таны хувьд өдөр тутамдаа хэрэгжүүлэх
талаар  төсөөлж байгаагүй зүйлс ч байж болох юм.
 
1. Өдрийг эерэг
сэтгэлгээгээр эхэл.



   Өглөө сэрэхээсээ эхлээд л тухайн өдөр юу ч тохиолдох бай эерэг
сэтгэлгээгээр даван туул. Таньд тулгарч болох, аажим аажмаар тулгарах эсвэл
таны  төлөвлөснөөр тулгарах ч бай бүх зүйлсэд өөрийгөө бэлтгэ. Тулгарч
байгаа ямар ч асуудлыг зохицуулахад бэлэн бай.
 
2. Талархал илэрхийлж
сур.



   Өөрийнхөө амьдралд байгаа сайн сайхан зүйлсэд анхаарал хандуулж,
талархалтай ханд. Бидний ихэнх нь жижиг зүйлсийг яршиг төвөгтэй болгож, гэр
бүл, найз нөхөд, эрүүл мэнд, эрх чөлөө болон бидний дуртай маш олон боломжуудыг
үгүй хийж, тэдэнд саад учруулж байдаг. Бид жижиг зүйлсэд анхаарал хандуулснаас
болж, талархал илэрхийлэх ёстой маш их зүйлсээ мартдаг.
 
3. Шинэ зүйлсэд суралц.



   Тархиа эерэг түвшинд идэвхитэй бөгөөд ачаалалтай байлгахад хүчин
чармайлт гарга. Шинэ үгс цээжил эсвэл боломжийнхоо хэрээр шинэ мэдээлэл олж
унш. Энэ нь өөрийгөө ухаалаг бөгөөд сэргэг байхад тусална.

4.   
Сайн инээдэг бай.



   Өөрийгөө сэргээхийн тулд комикс эсвэл инээдтэй зүйл унш. Инээх
болон хөгжилтэй байх хандлага нь стрессийг арилгаж, аливаа зүйлсийг гэрэл
гэгээтэй болгож, уйтгартай байдлыг хөгжилтэй байдал болгон хувиргах болно.
 
5.    Хэн нэгэн рүү инээмсэглэ.



   Та оффисоор явж байхдаа ч, гудамжаар явж байхдаа ч, дэлгүүрээр явж
байхдаа ч хэн нэгнийг урамшуулах инээмсэглэл бэлэглээрэй. Инээмсэглэл нь таньд
болон нөгөө хүнд тань ч бас таатай мэдрэмж төрүүлэх болно. Бид ихэнхдээ л
бусдад санаа тавьдаг боловч эргэн тойрондоо түүнийгээ мэдрүүлэх алхам
хийдэггүй.

6.    Чин
сэтгэлээсээ магтаал хэлж бай.



   Хэрэв та хэн нэгэн ажил дээр, сургууль дээр шинэ зүйл хийж, сайн
ажиллаж , сайн илтгэл тавьсан ч бай түүнд нь чин сэтгэлээсээ харамгүй магтаж байгаарай.
Магтаал сонссон хүн бүр эерэг хариу үйлдэл үзүүлэх болно.
 
7. Эхнэр/нөхөртөө, гэр
бүлийнхээ гишүүддээ найздаа, та тэднийг хэр их үнэлдэгээ хэл.



   Бид сайхан магтаал, сайшаал, урмын үгэнд дуртай байдаг шүү дээ.
Тэдгээр зүйлс нь биднийг үнэлдэг, хайртай хүмүүсээ танин мэдэж, зан аашыг маань
эерэг болгодог. Бид тэдний анхаарал, халамжинд хамгийн ойр байдаг хүмүүс.
 
8.  Сайхан
сэтгэлээр аливаа зүйлийг хий.



   Ямар нэг сайхан зүйл хий. Настай хүмүүст барьж яваа юмыг нь өргөж,
зөөж тусал. Хэдийгэр таны хийх ёстой ажил биш байсан ч гэсэн ширээгээ цэвэрлэ.
Хөршийнхөө хүүхдийг цэцэрлэгт хүрээлэнд хүргэж эсвэл хамт зугаал. Энэ нь урам
зориг, эрч хүчийг авчрах болно.
 
9.   
Сайн сонсогч бай.



   Бусад хүмүүсийн бодол санааг сонсоход цаг гарга. Та тэдний ярьж
байгаа зүйлтэй санал нийлэхгүй байгаа ч гэсэн өөрийгөө тэдний оронд тавьж,
тэднийг ойлгохыг хичээ. 
 
10.    10-15 минут чимээгүй байх цаг гарга.



   Өөрийгөө амраа. Өөртөө бодож, тунгаах, бясалгах цаг гарга. 15
минут ч болтугай дугхийх нь таныг сэргээж, залуужихад туслах болно. Бага ч
болов цагийг өөртөө зориулснаар ямар ч зүйлийг хийж чадахаар сэргэлэн цовоо
болсон мэт мэдрэмж төрөх болно.

   Энэхүү 10 эерэг дадал зуршлыг өөртөө тааламжтай байхаар ямар ч цаг
хугацааны интервалаар хэвийн зуршил болгон хэрэгжүүлэх боломжтой. Эдгээрийг
ойлгож, мэдрэн амьдралдаа хэрэгжүүлснээр өдөр бүр өөртөө ч тэр, эргэн тойронд
байгаа хүмүүстээ ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэх болно. Эдгээр дадал зуршлууд
амьдралд энгийн, жижиг  зүйлс мэт боловч маш том өөрчлөлтийг бий
болгодог.

Эх сурвалж: http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж