Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 7

Гуравдугаар сарын 7-ны баярууд
Британийн Виргинийн арлууд далайн чанадын нутаг дэвсгэрийн анхны бие даасан гол сайд Лэвити Стаутын төрсөн өдрийг тэмдэглэдэг. Тэр хүн Виргинийн арлуудыг оффшорын диваажин болгосон юм.

Өдрийн ишлэл
“Платон миний найз, гэхдээ харин  үнэн  бол үнэтэй”
(Аристотель, МЭӨ 322 оны гуравдугаар сарын 7-нд таалал төгсчээ)

Аристотель, үл танигдах барималчийн бүтээлийн Ромын хуулбар. Ромын үндэсний музей

Физик, биологийг үндэслэгч Аристотель Платоны тухай ингэж хэлсэн юм. Түүний багш Платонын Атлантидагийн тухай ярьж байгаа нь зохиомол гэдгийг хэлэхдээ багшдаа сайн ханддаг ч түүний худал хэлээд байгааг илчлэх ёстой гээд Аристотель тэр үгийг хэлсэн гэдэг. 

Бусад ишлэлээс:
“Хаад гүн ухаан ярьж, гүн ухаантнууд нь хаанчилж буй үед дэлхий амгалан цэцэглэх ажгуу”
“Ядуурал болон амьдралын бусад зовлон зүдгүүрт найз нөхөд л найдвартай түшиц болой”
“Айхтарыг инээдмээр, инээдмийг айхтараар эвдэнэ”
“Мэдлэг гайхлаас эхэлдэг”
“Согтуурах нь сайн дурын галзуурал юм”

321 он. Энэ өдрөөс найман жилийн өмнө загалмайтны шашныг чөлөөтөй сүсэглэхийг зөвшөөрсөн Ромын эзэн хаан I агуу Константин ням гаригийг амралтын өдөр болгон зарлажээ. Энэ өдөр захууд хаагдаж, боолчуудыг чөлөөлөхөөс бусад ажил үүргийг төрийн байгууллагууд гүйцэтгэхгүй байх болов. Хүн амын ихэнх оролцох газар тариалангийн ажилд  ямар нэгэн хязгаарлалт тавигдаагүй байв. Константины лүндэн буутал Ромын эзэнт улсын  иргэд “Нарны өдрийг” тэмдэглэдэг байлаа. Тэр өдрийн цуурай нь өнөөгийн европын хэл ярианд үлджээ. Жишээлбэл сайн өдрийг германаар Sonntag, англиар Sunday  гэдэг билээ. Түүхэнд Константины лүндэн шиг сайн, дуртай гүйцэтгэгдэж ирсэн дээдсийн шийдвэр байхгүй.


1872 он.
Голландын Амерсфорт хотноо орчин үеийн дүрслэх урлагийн түүхэнд тод томруун мөр үлдээсэн “Стиль” бүлгийг үүсгэн зохион байгуулсан, хийсвэр зураач Питер Корнелиус Мондриан төржээ. Тэрээр босоо ба хэвтээ шугамнуудын огтолцоогоор үүссэн торын зохиомжийн үндэс болгон ашигладаг хийсвэр урлагийн нарийн чиглэл болох “неопластизм”-ыг үүсгэн зохиогчийн нэг байжээ.

1876 он. Александр Грэхем Белл (1847–1922) АНУ-д өөрийн зохиосон телефон аппаратдаа 174465 дугаарын патент авч байжээ. Бэллийн өмнөх Филипп Рейса, Чарльз Пейж нарын телефонд олны анхаарлыг хандуулах оролдлого амжилт олоогүй байна. Тэдний бүтээлийг шаардлагагүй гэж тооцсон ба сайндаа л тоглоом маягаар хүлээн авч байсан гэнэ. Өөрийн зохиомжийнхаа талаар төлбөртөй уншиж байсан лекцэнд ирдэг хүмүүс Бэллийн аппаратын боломжийг олж харсангүй. Тэр жил Филадельфийн Дэлхийн үзэсгэлэн ба 1881 оны Парисийн олон улсын үзэсгэлэнд Бэллийн аппарат тавигдсаны дараа түүний аппаратыг хүссэн хүмүүс урт дараалалд зогсох болжээ.


1912 он.
Тасманийн арлын Ховарт хотоос Өмнөд туйлыг нээснээ Норвегийн туйл судлаач Руаль Амундсен (1872–1928) дэлхийд зарлав. Тэрээр анх Арктикийг нээх гэсэн эрмэлзэлтэй байсан ба бэлтгэл ажлаа хийж байх хооронд нь  Фредерик Кук (1865–1940) ба Роберт Пири (1856–1920) нар Хойд туйлыг нээснээ зарласан байв. Тэгээд Анмундсэн Антарктидын зүг аялах болсон нь олон хүнд түүний тоонд ”Фрам” хөлгөө зээлдүүлсэн Фритьоф Нансен (1861–1930) зэрэг олон хүний гайхлыг төрүүлсэн гэдэг. Рауль буцан ирэнгүүтээ эцэг дээрээ очиход нь “Сайн явж ирсэнд чинь гавъяа байгуулсанд чинь баяр хүргэе” хэмээн эцэг нь хэлээд даруухнаар гар барьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж