Химийнхэнтэй сүжирсэн “Нобел” | News.MN

Химийнхэнтэй сүжирсэн “Нобел”

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Химийнхэнтэй сүжирсэн “Нобел”

Нобел химийн салбарт шагнал гардуулдаг нь үнэн. Гэхдээ үүгээр энэ салбарыг доош нь хийх гэсэнгүй. Дэлхийн энхтайван байдлыг сахиулах ариун үйлсэд гар бие оролцсоных нь төлөө энхтайвны шагналаа Цөмийн зэвсэгтэй тэмцэх олон улсын холбоо  байгууллагад өглөө. Зарим хүмүүс үүнийг улс төрийн тоглолт хэмээн харж байгаа. Бүр зарим нь В.Путинд өгчихөөгүй нь яамай ч гэж харж байгаа. Үлдсэн хэсэг нь Малалад өгчихгүй дээ гэж харж байгаа. Аль нь ч байсан сүүлийн гурван Нобелийн энхтайвны шагнал ямар нэгэн маапаантай улс төрийн үзэл санаа цухалзсан байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өмнө нь ямар нэгэн өнгөөр будагдсан байсан ч ингэж жил дараалан үнэн төрөхөө харуулдаггүй байсан юм. Хэрэв Алфред Нобел амьд байсан бол юу хэлэх байсан бол.

Химийн зэвсгийн холбоо юу хийсэн бэ?

Хамгийн сүүлд Сири гэдэг улсын асуудалд эцсийн мөчид гаргасан шийдвэрүүд энэ байгууллага руу чиглэгдэнэ. Сирийн асуудал хоёр жил үргэлжилж буй. Энэ хугацаанд их гүрнүүд өөрсдийнхөө өнцгөөр хандаж ирсэн. ОХУ хамгаалсан гэхдээ ашиг харж, АНУ дайрсан, бас л ашиг харж. Нэг талд нь ОХУ эрэлхэг баатрын дүрээр үзэгдэж байсан бол нөгөө талд нь АНУ чөтгөрийн эсрэг тэмцэгч шиг харагдаж байлаа. Гэхдээ дийлэнх хэсэг нь энэ бол Сирийн л асуудал гэж харагдаж байсан нь лавтай. Энэ хугацаанд байдал улам хурцдаж, иргэний дайны хэмжээнд хүрсэн. Тиймээс ч Нобел авахаас хэдхэн сарын өмнө АНУ цэргээ оруулна гэж дайрч эхэлсэн. Гол нь юунд байсан бэ? Химийн зэвсэг. Химийн зэвсэг хэрэглэж улс үндэстнээ хөнөөж байна гэж Обамагийн засаг захиргааныхан үзэж, бүх дэлхийг Сири рүү дайрахыг уриалж эхлэв. Тиймээс ч Их-20 гүрний уулзалт бүхэлдээ Сири рүү чиглэж байлаа. В.Путин ч хамгаалагчийн байр сууриндаа цөхрөлтгүй зогсч Обамаг барайлгаад авсан. Үүнээс хойш дэлхий Сирийг дайны олз гэж харж эхэлсэн билээ. Бүх зүйл өрнөөд удсаны дараа Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага хөдөлж эхэлсэн. Хойд атлантын цэргийн эвсэл шамдуулаагүй бол энэ холбоо яах байсан нь одоо ч тодорхойгүй байна. Хамгийн том асуулт нь энэ хоёр жилийн хугацаанд яагаад чимээгүй байсан юм бэ? Сири 1970-аад оноос химийн зэвсэг туршиж, бүр хэрэглэж ч байсан.  Эцэг Ассад төрийн сэнтийд заларч ахуйд жижиг бослогыг химийн зэвсгээр дардаг байсан гэх. Энэ бол АНУ-ын тагнуулын төв газрын судалгаа. Ийм тодорхой байхад яагаад энэ холбоо байсан бэ? Одоо хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан НАТО-гийн шахалт, НҮБ-ын хяналттайгаар Сирийн химийн зэвсгийг устгуулах тал дээр АНУ, ОХУ хоёр нэгдэж чадсан. Энэ бол үнэн.

Улс төрийн оролцоо байгаа юу?

Үүнийг хэн ч мэдэх аргагүй. Ямарч байсан В.Путин, Малала хоёрын дунд өрсөлдөөн өрнөнө гэж дэлхий нийт харж байсан. Хэдийгээр энэ байгууллагын нэр дэвшсэн гэдгийг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан ч олон нийт анхаарлыг тэдэнд хандуулаагүй юм. Учир нь В.Путин, химийн зэвсгийг устгах олон улсын холбоо хоёрын эцсийн үр дүн бараг ижилхэн учир их гүрний удирдагч мундагдаж авна гэж бодож байлаа. Гэхдээ нэг талаасаа барууныхан Путинд дургүй гэдгийг харж болно. Их гүрнүүдийн хувьд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй Малала охинд гардуулахыг угаасаа хүсэхгүй. Тиймээс ч олон улсын томоохон шагналаар түүнийг дарсан нь тактикийн алхам байж болох юм. Гаргалгааг тайлах ганцхан сэжим байна. Ирэх оны хоёрдугаар сар гэхэд ямар нэгэн химийн зэвсэг илэрвэл их гүрнүүд цэргээ оруулж, химийн зэвсгийг нь хүчээр устгана. Гэхдээ цэргийн ажиллагаа хийлгүйгээр. Харин үүнийг устгахын тулд НАТО, Сирид түр бааз байгуулна. Иргэний дайны аюулын харанга дэлдэж байгаа улсад цэргүүд зүгээр оччихгүй нь тодорхой. 

Дараалсан гурав, бас нэг…

2009 онд сонгогдоод удаагүй байсан Обама Нобел гардсан. Үүнийг гардахыг хийхийн тулд тэр яг юу хийсэн бэ? Юу ч хийж амжаагүй. Энэ бол гашуун үнэн. Дараа нь тэр Сири рүү дайрч, Афганиас цэргээ гаргах хугацаагаа сунгасан. Энэ бас л цаасан дээр үлдсэн. 2012 онд хэнд өгсөн бэ? хэнд ч биш үнэндээ бүхэл бүтэн тивийг төлөөлөх улстөрийн байгууллагад өгсөн. Учир нь тивдээ энхтайвныг цогцлоосон гэж үзсэн. Үндэслэл нь ердөө л энэ. Гэхдээ томоохон эдийн засгууд ганхаж, зарим улс нь дампуурсан, жижиг үндэстнүүд нь тусгаар болохыг хүссэн энэ тивд л өгчихсөн. Үр дүнд нь дэлхийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Одоо Химийн зэвсгийг устгах олон улсын холбоо аваад байна. Эсэргүүцэл бага байгаа ч олон нийтийн сүлжээ сайтуудаар эсэргүүцэх хүний тоо цөөнгүй бий. Энэ мэтчилэн маргаантай шагналууд цөөнгүй бий. 2007 оны Олон улсын уур амьгалын өөрчлөлттэй тэмцэх холбоо, Аль Горын шагнал, 2005 оны Олон улсын цөмийн энергийн газар, Мухаммед Эль Барадей, 1994 оны Ясир Арафат, Ицнак Рабин, Шимон Перес нарын шагнал гээд явж өгнө. Энэ бүхэнд яах гэж өгөх гэж байсан нь тодорхойгүй ч олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, Нобелийн нэр хүндийг унагааж байгаа нь тодорхой.

“Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө үйл хэрэг, нээлтийг бий болгож, чадсан хувь хүн, байгууллагад энэ шагнал очих учиртай” Альфред Нобелийн гэрээслэл…

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2013-10-14 202.179.23.122

ЭНХ ТАЙВНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛ ГЭДЭГ Ч ДЮПОНЫ УДМЫНХАНДАА ДҮЙЦЭХҮЙЦ ТААРСАН ШАГНАЛ ШҮҮ. ХӨГИЙН ХОГИЙН ШАГНАЛ

Avatar

РАВДАН 2013-10-14 202.179.23.122

ЭНХ ТАЙВНЫ НОБЕЛИЙН ШАГНАЛ ГЭДЭГ Ч ДЮПОНЫ УДМЫНХАНДАА ДҮЙЦЭХҮЙЦ ТААРСАН ШАГНАЛ ШҮҮ. ХӨГИЙН ХОГИЙН ШАГНАЛ

Avatar

ss 2013-10-14 208.54.64.243

Химийн салбарт шинэ нээлт хийж гавьяа байгуулсан хүнд л тухайн шагналыг өгдөг юм байгаа биз дээ. Тэр энхтайваны төрөлд шагнал авсан нь болон нэр дэвшсэн хүмүүст ямар хамаа байна аа? Ер нь юу бичээд байгаагаа өөрөө ойлгох юм уу? Согтуу байсан юм уу? Эсвэл солиороод эмээ уухаа мартсан уу?

Avatar

Батжарг***** 2013-10-14 182.160.2.37

– ХЗХК-ийн «Химийн зэвсгээс хамгаалах ба энэ зорилгоор тусламж үзүүлэх» тухай 10 дугаар зүйлийн дагуу химийн зэвсгийн халдлагад өртсөн ХЗХК-д оролцогч улс туслалцаа хүсэх эрхтэй. Ийм улсад туслалцаа үзүүлэхийг ХЗХБ-аас хүсэлт болгосны дагуу ямар тусламж үзүүлэх боломжтойгоо оролцогч улс бүр конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 180 өдрийн дотор мэдэгдэх үүрэг хүлээдэг. Уг заалтын дагуу Монгол Улсын 1997 онд мэдүүлсэн нөөц боломжийг шалгахаар манай улсад 2007 оны 9 дүгээр сарын 12-14-нд ажилласан ХЗХБ-ын төлөөлөгчид түүнийг өндрөөр үнэлж, сайн нөхцөл байдалд байна хэмээн дүгнэв. – ХЗХБ-аас олон төрлийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн нэг болох Лабораторийн тусламжийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын лабораторийн хүчин чадлыг дээшлүүлэхэд чиглэдэг юм. Энэ хөтөлбөрт зөвхөн төрийн мэдлийн лаборатори хамрагдах бөгөөд тухайн лаборатори нь химийн шинжлэх ухааныг эрүүл мэнд, анагаах ухаан, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, шүүх эмнэлэг, гааль зэрэг салбарт ашигладаг байх учиртай аж. Манай улс химийн хорт бодисыг шинжлэх үндэсний чадавхиа бэхжүүлэх, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх үүднээс Лабораторийн тусламжийн хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтойг харгалзан ОТХАГ 2007 онд тус хөтөлбөрийн талаарх танилцуулга, хөтөлбөрт хамрагдах өргөдлийн маягтыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Үүний хариуд УМХГ-ын Нэгдсэн төв лаборатори ХЗХБ-ын Лабораторийн тусламжийн хөтөлбөрт хамрагдах өргөдлөө ирүүлсэн юм. ОТХАГ тус лабораторийн холбогдох ажилтантай нь хамтран өргөдлийн дутуу хэсгийг гүйцэд бөглөж, ХЗХБ-д Брюссель дэх ЭСЯ-аар дамжуулан танилцуулав. Манай өргөдлийн талаар одоогоор хариу ирээгүй байна.

Avatar

Батжарг***** 2013-10-14 182.160.2.37

Монгол Улс, ХЗХБ-ын хамтын ажиллагааны тухай Монгол Улс ХЗХБ-д 1995 онд нэгдэн орсон ба ХЗХК-ийн 7 дугаар зүйлийн дагуу байгуулах ёстой конвенцийг хэрэгжүүлэх Үндэсний албын үүргийг «Химийн хорт бодисыг ашиглах үйл ажиллагааг зохицуулах /орон тооны бус/ зөвлөл»-д хариуцуулсан юм. Зөвлөлийг Байгаль орчны сайд удирдаж байсан бөгөөд 2001 оны 1 дүгээр сараас БОЯ, БХЯ хооронд тохирсоны дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар ХЗХК-ийн хэрэгжилт, ХЗХБ-тай харилцах асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штабын Химийн цэргийн хэлтэст шилжүүлжээ. Манай улс ХЗХБ-тай дараах хэлбэрээр хамтран ажиллаж ирлээ. Үүнд: – ХЗХБ-ын шугамаар зохиогддог сургалт дамжаанд мэргэжилтнүүдээ оролцуулж байв. – ХЗХБ-тай хамтран 2006 оны 8 дугаар сарын 21-23-нд Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийн асуудлаарх үндэсний семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэхүү семинар нь ХЗХК-ийг хэрэгжүүлэхэд манай холбогдох боловсон хүчин, мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлсэн.

Avatar

Батжарг***** 2013-10-14 182.160.2.37

Байгууллагын бүтэц, зохион байгуулалт ХЗХБ гурван үндсэн байгууллагатай. Үүнд: ХЗХБ-ын гол байгууллага болох Оролцогч улсуудын бага хурал конвенцийн хэрэгжилтийг хянадаг. Бага хурал нь ХЗХБ-ын гишүүн бүх улсаас бүрдэх бөгөөд жил бүр чуулдаг. Гүйцэтгэх зөвлөл нь хоёр жилийн хугацаагаар сонгогддог гишүүн 41 улсын төлөөлөгчдөөс бүрддэг. Гүйцэтгэх зөвлөл жилд 4-5 удаа хуралдаж, ХЗХБ-ын үйл ажиллагааны талаар бодлогын шийдвэр гаргадаг. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь конвенцийн хэрэгжилтийг хянах өдөр тутмын ажлыг хийхэд Бага хурал болон Гүйцэтгэх зөвлөлд, мөн ХЗХК-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд нь оролцогч улсуудад тусалдаг. Техникийн НБДГ-г Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмжөөр Бага хурлаас томилох Ерөнхий захирал даргална.

Avatar

Батжарг***** 2013-10-14 182.160.2.37

ХЗХК-д оролцогч улс (=ХЗХБ-ын гишүүн улс) бүр дараах үйлдлийг хэзээ ч хийхгүй байх үүрэг хүлээcэн. Үүнд: – химийн ***** хэрэглэх; – химийн ***** боловсруулах, үйлдвэрлэх, олж авах, хадгалах эсвэл дэлхийн хэмжээнд химийн зэвсгийг хэнд ч болов шууд болон дам шилжүүлэх; – конвенциор хориглосон ямарваа үйл ажиллагааг ямар нэг хэлбэрээр хөхүүлэн дэмжих, туслах. Конвенцид заасны дагуу ХЗХБ дараах чиглэлээр ажиллана. Үүнд: – Конвенцид нэгдээгүй улс орнуудыг түүнд нэгдэхийг үнэмшүүлэх зорилгоор хүч чармайлт тавих; – Химийн зэвсгийн нөөц бүхий орнууд химийн зэвсгээ устгаж байгаа, түүнийг үйлдвэрлэхэд ашиглаж байсан байгууламжийг устгах буюу энхийн зорилгоор хөрвүүлэн ашиглаж байгаа эсэхийг шалгаж батлах; – Аж ахуйн химийн бодисыг химийн ***** болгон хууль бусаар ашиглах буюу химийн ***** шинээр үйлдвэрлэх эрсдэлийг багасгахын тулд химийн аж үйлдвэрийн талаар ХЗХК-д заасан үйл ажиллагаанд хяналт тавих; – Аливаа гишүүн улс химийн ***** хэрэглэсэн түрэмгийллийн золиос болох эсвэл түүний эсрэг ийнхүү түргэмгийлэхээр заналхийлсэн бол үүнээс хамгаалахад нь тухайн гишүүн улсад туслалцаа үзүүлэх; – Химийн шинжлэх ухааныг энхийн зорилгоор ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхэд тус дөхөм үзүүлэх зэрэг болно.

Avatar

Батжарг***** 2013-10-14 182.160.2.37

Химийн зэвсгийг хориглох конвенцид /ХЗХК/ үй олноор хөнөөх зэвсгийн нэг том төрөл болох химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах болон хэрэглэхийг хориглохоор зааж, химийн зэвсэгтэй улсуудад ийм төрлийн зэвсгийн нөөцөө устгахыг үүрэг болгосон юм. Үй олноор хөнөөх зэвсгийн бүхэл бүтэн нэг төрлийг хориглож, хянаж шалгах механизм тогтоосон анхны олон талт хэлэлцээр болох энэхүү конвенц нь 1993 оны 1 дүгээр сарын 13-нд гарын үсэг зурахад нээлттэй болж, улмаар 1997 оны 4 дүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болсон. ХЗХК-ийн 8 дугаар зүйлийн дагуу түүнд оролцогч улсууд конвенцийн хэрэгжилтийг хангах зорилгоор 1997 оны 4 дүгээр сарын 29-нд Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/ байгуулж, тус байгууллагад ХЗХК-ийн зорилго, зорилтод хүрэх, түүний заалтуудын хэрэгжилтийг хангах, оролцогч улсуудад хоорондоо зөвлөлдөж, хамтран ажиллах чуулга болох бүрэн эрх олгосон юм. Өнөөдрийн байдлаар ХЗХБ нь 183 гишүүнтэй. ХЗХБ Нидерланд Улсын Гаага хотноо байрладаг. Тус байгууллагын албан ёсны зургаан хэл НҮБ-ын адил англи, араб, испани, хятад, орос, франц хэл юм. Гишүүн бүх улс жил бүр байгууллагын төсөвт татвар төлдөг. 2008 онд төсвийн нийт хэмжээ 75 сая евро байна.

Avatar

ДОВДОН 2013-10-14 103.26.194.132

“Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө үйл хэрэг, нээлтийг бий болгож, чадсан хувь хүн, байгууллагад энэ шагнал очих учиртай” Альфред Нобелийн гэрээслэл..Иймд Химийн ***** хориглох байгууллагад олгосон нь нүдээ олсон хэрэг юмаа…Тэр байгууллагад 4 монгол залуу ажиллаж байсан нь бас бидний бахархал шүү…

Avatar

Зочин 2013-10-14 103.26.194.120

Оросуудын л ягшаад байгааг орчуулж дээ. Путинд өгүүле гэж ойр тойрных нь долдойнууд л гэнэт гаргаж ирсэн санаа. Цагтаа намжмал байдлыг боодож олсон учир Брежневт өг гэж л байсан. Оросын өрийг төлчихлөө Энхбаярт Чингисийн одон өг гэж долдойнууд нааж л байсан.

Avatar

zaya 2013-10-14 216.68.164.210

oros radio udur bur sonsoj oros TV udur bur uzej, tarhi ni oros programmaar ajilladag huuchinsag Mongol setgelgeegeer bichsen baih chini. Yu unshchihvaa. Putin oros orniig huuliin tsoorhoigoor darlanguilsan orchin tsagiin daranguilagch shuu dee, Oors orond ardchilal baina uu, anarhizm, oligarhiin zasaglal baina uu gedgiig sogtuu ivanii sgtuu mongol suuder yaj ch oilgoh ve dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж