Мэргэжлийн цэцэрлэгчид мод тарих зөвлөгөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн цэцэрлэгчид мод тарих зөвлөгөө өгчээ

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу мод тарилаа. Энэ үеэр мэргэжлийн цэцэрлэгчид мод тарих арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Захирагчийн ажлын албанаас нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд нийтдээ 2400 ширхэг мод хуваарилж, 10-р сарын 09-12-ны өдрүүдэд тарьсан байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас өөрийн талбай дээрээ мод, сөөг тарих, арчлах сургалт зохион байгуулж, олон нийтийг хамрууллаа.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж