С.Ням-Очир дэлхийн чансааг тэргүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир дэлхийн чансааг тэргүүлсээр байна

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ жүдочдын чансааг шинэчлэн гаргажээ. Энэхүү шинэчлэгдсэн чансаагаар эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинг Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир, 66 кг-ийн жинг Даваадоржийн Төмөрхүлэг нар тэргүүлж байна. Мөн 60 кг-ийн жинд ОУХМ Дашдаваагийн Амартүвшин гуравдугаар байрт бичигджээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд 2013 оны дэлхийн аварга, ОУХМ Мөнхбатын Уранцэцэг хоёрдугаар байрт дэвшсэн байна.  

Дэлхийн чансаагаар эхний гурван байрт бичигдсэн жүдочид:

Эмэгтэй:
48 кг:

1. Сара Менезес /Бразил/ – 2454 оноо
2. Мөнхбатын  Уранцэцэг (Монгол) – 1910
3. Карлайне ван Сник (Бельги) – 1620

52 кг:
1. Маялинда Келмэнди (Косово) – 2966 оноо
2. Эрика Миранда (Бразил) – 1670
3. Юүки Хашимото (Япон) – 1580

57 кг:
1. Аутомне Павиа (Франц) – 2230
2. Мирям Ропер (Герман) – 1994
3. Рафаэла Сильва (Бразил)  – 1918

63 кг:
1. Ярден Гэрби (Израйл) – 2874
2. Клариссе Агбегненоу (Франц) – 2346
3. Аницка ван Емдэн (Нидерланд) – 1712

70 кг:
1. Ким Поллинг (Нидерланд) – 2448
2. Келита Зупанчич (Канад) – 1958
3. Лаура Варгас Коч (Герман) – 1806

– 78 кг
1. Маяра Агуйар (Бразил) – 2380
2. Абигель Жоо (Унгар) – 2018
3. Аудрей Тчеумео (Франц) – 1534

+ 78 кг:

1. Мария Суелен Алтеман (Бразил) – 2732
2. Идалыс Ортис (Куба) – 2730
3. Мэгүми Тачимото (Япон) – 1700

Эрэгтэй:
60 кг:

1. Наохиса Такато (Япон) – 2688
2. Амиран Папинашвили (Гүрж) – 1936
3. Дашдаваагийн Амартүвшин (Монгол) – 1822

66 кг:
1. Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол) – 1720
2. Масаши Эбинума (Япон) – 1460
3. Давид Ларос (Франц) – 1362

73 кг:
1. Сайнжаргалын Ням-Очир (Монгол) – 2030
2. Дирк ван Тичелт (Бельги) – 1721
3. Шохей Оно (Япон) – 1534

81 кг:
1. Автандили Тчрикишвили (Гүрж) – 1994
2. Виктор Пеналбер (Бразил) – 1550
3. Луйс Пьетри (Франц) – 1498

90 кг:
1. Эсли Гонзалес (Куба) – 2614
2. Варлам Липартеляни (Гүрж) – 2350
3. Кирилл Денисов (ОХУ) – 1676

-100 кг
1. Элхан Маммадов (Азербайжен) – 2376
2. Хэнк Грол (Нидерланд) – 1930
3. Лукаш Крпалек (Чех) – 1558

+100 кг
1. Тедди Райнер (Франц) – 2300
2. Рафаель Сильва (Бразил) – 2280
3. Адам Окруашвили (Гүрж) – 1742

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж