Хавдрын эсрэг уралдаарай

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг уралдаарай

“Шилдэг бүтээлийн уралдаан”-д бүтээлээ ирүүлэхэд 7 хоног үлдлээ

ХААН Банкнаас олон нийтэд хавдрын  эмгэгийн талаар бодит мэдээлэл өгөх, тэдний амьдралын хэв маягийг өөрчлөх,  хийсэн бүтээл,  бичсэн нийтлэлээрээ дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх эрхэм үйлстэй сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан уралдааны хугацааг 10 сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж байна. 

ХААН Банк сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНРТ-тэй хамтран 3 дахь жилдээ орон даяар хэрэгжүүлж буй энэхүү аяны хүрээнд эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын үзлэг шинжилгээнд хамруулахаас гадна хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болоод буй хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлээс зайлсхийх, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар олон нийтэд ойлголт мэдээлэл өгөх зорилготойгоор “Шилдэг бүтээлийн уралдаан”-аа 3 дахь удаагаа зарласан юм.

Олон нийтийг дагуулах, итгэл үнэмшил төрүүлэх, тэдний амьдралын хэв маягийг өөрчлөх хүч чадал зөвхөн сэтгүүлчдэд бий. Тиймээс “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-ы хүрээнд зохион байгуулж буй 10 сая төгрөгийн шагналын сантай шилдэг бүтээлийн уралдаанд телевиз, сонин сэтгүүл, вэбсайт, радиогийн сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид гээд хэн бүхний өмнө оролцох боломж нээлттэй байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан “Шилдэг бүтээлийн уралдаан”-д нийт 70 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид 230 гаруй бүтээлээрээ оролцсон байна.

Үзгийн үзүүр, үгийн хүчээр ухаарал, урагш тэмүүлэх зориг хайрлаж байдаг сэтгүүлч, уран бүтээлчид маань шилдэг бүтээлээ зохион байгуулагчдад ирүүлэх хугацааг сунгасан боломжийг бүү алдаарай.

Уралдааны дэлгэрэнгүй удирдамжийг энд дарж татаж авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж