2014 оны ДАШТ-ий тасалбарыг хамгийн захиалсан улсаар тэмцээнийг Бразил тодорсон байна. Бразил нутгийнхаа иргэдэд зориулан тасалбараа тусгайлан хямдхан гаргасан юм. Бразилийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийн хойгуурх суудлуудаар “ердөө” 15 еврогийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх юм.
Дараа жил болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнийн 03:00-06:00 цагуудад болох юм.
ДАШТ Бразил улсын 12 хотод нэг сарын турш болно. Тасалбар нь ямар улсуудын тоглолт, аль хот зэргээс шалтгаалан өөр байна. Хамгийн үнэтэй тасалбар нь Рио де Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтынх юм. Шигшээ тоглолтын тасалбарын 1900 еврог өнөөдрийн Монгол банкны ханшаар төгрөгт шилжүүлбэл 4, 4 сая төгрөг болж байна.
Тасалбарын үнэ:
Нээлт: 1490 евро / Сан Пауло хот, Сан Пауло Арена/
Хэсгийн тоглолт: 290 евро
Шөвгийн 16 болон дөрөв: 390-640 евро
Хагас шигшээ: 1140 евро /Бело Хоризонте хот, Минейро цэнгэлдэх/
990 евро / Сан Пауло хот, Сан Пауло Арена/
Хүрэл медалийн төлөөх тоглолт: 390 евро /Бразилия хот, Үндэсний төв цэнгэлдэх/
Шигшээ тоглолт: 1900 евро /Рио де Жанейро, Маракана цэнгэлдэх/
Хамгийн олон тасалбар захиалсан улсууд:
Бразил – 4,368,029
АНУ – 374,065
Аргентин – 266,937
Герман – 134,899
Чили – 102,288
Англи – 96,780
Австрали – 88,082
Япон – 69,806
Колумб – 55,379
Канад – 49,968