“Аллах”-ын нэрийг хамаагүй хэрэглэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

“Аллах”-ын нэрийг хамаагүй хэрэглэхийг хоригложээ

Малайзын шүүхээс исламын шашинт бус хүмүүс “аллах” буюу бүтээгч бурханы нэрийг дурсаж, хэрэглэхийг хоригложээ.  Энэ хоригийг 2009 онд Малайзад шашин хоорондын мөргөлдөөн гарсны дараа санаачлан дэвшүүлсэн боловч саяхан дахин авч хэлэлцэн баталсан байна. Энэ хэрэг Христийн шашны “The Herald” сонинд өөрсдийн бурханыг малай хэлээр “аллах” гэж бичиж, нэрлэснээс үүдэн маргаан дэгдээснээр дахин сөхөгдсөн аж. Тус сонины зүгээс шүүхийн шийдвэрийн эсрэг Малайз 1963 онд холбооны улс болохоос ч өмнө Христийн бурханыг малай хэл дээрх библи дээр “аллах” гэдэг нэрээр бичиж ирсэн хэмээн маргажээ. Харин Малайзын шүүхийн зүгээс “аллах” гэдэг нэрийг зөвхөн исламын шашинтнууд хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн дээрх хэргийн улмаас Малайзын нийслэл дэх шүүхийн байрны гадна олон зуун исламын шашинтнууд цуглан жагсаал хийж, “аллах” бол зөвхөн исламчуудад хамаарах ёстой хэмээн мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж