Ургац хураалт 93 гаруй хувьтай байна | News.MN

Ургац хураалт 93 гаруй хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Ургац хураалт 93 гаруй хувьтай байна

Ургацын урьдчилсан балансаар энэ жил 423.4 мянган тонн үр тариа,  үүнээс  404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах талаар Ургацын төв штабаас мэдээллээ. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байснаас тариалангийн бүс нутгуудаар үр тариа, хүнсний ногооны болцод сөргөөр нөлөөлжээ. Тиймдээ ч энэ жил ургац оройтох, төлөвлөснөөс бага хэмжээгээр хурааж авах вий гэсэн айдас тариаланчдын дунд байсан юм. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос тодрууллаа.

-Ургац хураалтын ажил одоогоор ямар явцтай байна вэ?

-Улсын хэмжээнд одоогийн байдлаар үр тарианы хураалт 88.3хувь, төмс 94.4хувь, хүнсний ногооны хураалт 98.7 хувь, нийт 93 гаруй хувьтай байна. Явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үртариа 16.1 хувиар ахиу байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Ерөнхийдөө аравдугаар сарын 25-ны дотор ургац хураалтыг дуусгах чиглэлтэй. Цаг агаарын байдал тогтуун, таатай байвал энэ долоон хоногт ургац хураалтаа түргэвчлүүлээд дуусгачих боломжтой.

-Цаг агаарын байдалтай холбоотойгоор хаагуур ургац хураалт хамгийн хүндэрсэн бэ?

-Ер нь тариалалтын  болон ургац хураалтын үеэр цаг агаарын байдал муудсанаас болж тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч, болцууд чийгт цохиулж, зарим хэсгээр ургац налсан. Тухайлбал, Булган болон Дорнодын Халх голоор энэ хүндрэл гарсан л даа. Гэсэн хэдий боловч бидний зүгээс ургацыг оройтолгүй, төлөвлөсөн балансаар хурааж авахаар ажиллаж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр аравдугаар сарын 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүрч хүйтэрнэ. Тиймээс энэ мэдээг орон нутгийн ургацын штабд хүргүүлж шуурхай арга хэмжээ авах чиглэл өгсөн байгаа.

-Энэ жилийн хувьд нэг тонн буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих санд өгсөн тохиолдолд 320 мянган төгрөгөөр үнэлж,  100 мянган төгрөгийг урамшуулахаар болсон. Одоогийн байдлаар санд хэчнээн хэмжээний буудай төвлөрсөн байна вэ?

-Одоогийн байдлаар Тариаланэрхлэлтийгдэмжихсан  161 ажахуйннэгж, иргэдээс  17,2 мянган тонн буудай хүлээн аваад байна. 

У.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-14 202.131.225.254

Дүр исгэгчид минь нөгөө 400 мянган тн үр тариа хураан авна гээд байсан яасан вэ хулихдахгүй юм гэж алгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж