Манчестерийн нисэх буудалд Хятадын компани хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Манчестерийн нисэх буудалд Хятадын компани хөрөнгө оруулна

Манчестер хотын нисэх онгоцны буудал тойрсон бизнесийг цэцэглүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Хятадын компани гаргахаар болжээ. Beijing Construction Engineering Group-ээс 800 сая фунттэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд барилгын ажлыг удахгүй эхлүүлэх гэж байгаа аж. Их Британийн хөрөнгө оруулалт хариуцсан канцелор Жорж Осборны мэдээлж буйгаас харвал ирэх жилүүдэд Хятадын хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эрчимтэй хийх юм байна. “Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Тэд ч хөрөнгө оруулахыг хүсч байгаа. Бид ч энэ хөрөнгийг татахыг хүсч байна. Тиймээс томоохон бодлогын баримт бичгийг боловсруулах хэрэгтэй” гэж Жорж Осборн ярьжээ. Мөн саяхан Лондон хотын захирагч Хятад улсад зургаан хоног саатсан бөгөөд энэ хооронд Лондонгийн нисэх онгоцны буудал болоод бизнес төвийг шинэчлэн барих ажлыг Хятадын томоохон компаниудад дуулгасан байна. Манчестер хотод шинээр баригдах нисэх буудлын орчимд амралтын талбай, оффисын барилга, аж үйлдвэрийн цогцолборууд, зочид буудал, хөрөнгө оруулалтын компаниуд байрлах аж. Хэрвээ ашиглалтад орвол Их Британийн хамгийн их ачаалалтай нисэх буудал болж, үр дүнд нь 16 мянган ажлын байр шинээр нэмэгдэх юм байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Их Британид хөрөнгө оруулдаг топ 10 үндэстний хоёрдугаар байрт Хятад улс бичигдэх болжээ. Мөн Лондон хотын Роял Алберт Докын барилгыг шинэчлэн барих ажилд нэг тэрбум фунтыг хятадын зүгээс хөрөнгө оруулсан бол Лондон хотын өмнөд хэсэгт босоох “Болор Шилтгээн”-ийг шинээр бүтээн байгуулах ажилд 500 сая фунтын хөрөнгө оруулалтыг Хятадын барилга угсралтын “Жодонг” групп гаргажээ.

Б.СYX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж