Шинэ цэвэрлэх байгууламжийг 2015 оноос барина | News.MN

Шинэ цэвэрлэх байгууламжийг 2015 оноос барина

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Шинэ цэвэрлэх байгууламжийг 2015 оноос барина

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн энэ сарын 10-ны ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ. 

Анх 1964 онд хоногт 45 000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онуудад л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ. Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160 000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна.

Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм.Тиймээс шинээр цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ. Цэвэрлэх байгууламж шинээр барих болон техникийн шинэчлэл хийх санал Чех, Солонгос, Франц, Хятад  зэрэг орнуудаас ирсэн байна. Харин Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага өндөр түвшний цэвэрлэгээ хийдэг цэвэрлэх байгууламжийг барьж, засвар үйлчилгээ нь хялбар бөгөөд өөрсдөө автоматаар ажиллах боломжтой сүүлийн үеийн шинэ систем нэвтрүүлэх санал ирүүлжээ. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “ЖАЙКА” олон улсын байгууллага нь Улаанбаатар хотын ус хангамж ариутгах татуургын салбарын стратеги төлөвлөгөөний судалгааг хийсэн байна. Судалгаанд тусгагдсан саналуудаас цэвэрлэх байгууламжийн асуудлыг илүү анхаарч, ач холбогдол өгөн ажиллаж байгаа юм.  Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ Японтой хамтран цэвэрлэх байгууламж барихаар талууд дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусган гарын үсэг зуржээ.

Тиймээс Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн дагуу Төв цэвэрлэх байгууамжийг засаж сайжруулах, шинээр барьж байгуулах ажлыг “ЖАЙКА”-тай хамтран хэрэгжүүлэх юм. 

Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг  2015 оны 3 дугаар улирлаас эхлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-14 122.201.19.66

Mongoliin Japanii nairamdal mandtugai.

Avatar

Зочин 2013-10-14 122.201.19.66

Ene bol tom horongo oruulalt sh dee. Bayr hurgey. Zavaan omhii unerneesee salah tsag oirtoj l baigaa ym baina.

Avatar

gombo 2013-10-14 202.21.106.105

uyn udaan iin …tusalbal tusalsan chig tusalchihgui ..hyrdan barij og…..

Avatar

zochin 2013-10-14 202.55.190.6

za bolj bna sh dee. Japanchuud sudalgaa shinjilgeendee ih tsag zardag yum shig baigaan. yag bariad ehelchihvel ch hurdan barina l daa.

Avatar

Зочин 2013-10-14 203.91.112.12

odoo barij ehleed 15ond ashiglaltand oruulchidgui bhda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж