Бие даагчдын &#34бүлэг&#34 мэдээлэл хийдэг болно

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Бие даагчдын &#34бүлэг&#34 мэдээлэл хийдэг болно

УИХ дахь бие даагчдын "бүлэг" даваа гаригт бүрийн 11.00 цагт мэдээлэл хийхээр тогтжээ. Тодруулбал, намын бүлгүүд даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногийн УИХ, байнгын хороодоор хэлэлцдэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргадаг билээ. Тиймээс энэ уламжлалын дагуу гурван бие даагч маань даваа гариг бүр өөрсдийн байр суурийг илэхийлэхээр болжээ.

Энэ удаагийн парламент олон бие даагч, олон эмэгтэй гишүүдээс бүрдсэн "өнгө өнгийн" төлөөлөл багтсан билээ. Бие даагчдын "бүлэг"-т Хөсвгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн,  байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар, Дорнод аймгаас нэр дэвшсэн Х.Болорчулуун нар багтдаг юм.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж