“Чоно” группын захирал Т.Энхболдсодонг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг ямар хэрэгт сэжиглэн, шалгаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад “Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний хахууль өгсөн, авсан байж болзошгүй гэх авлигын хэрэгт сэжигтнээр татан шалгаж байна. Өнгөрсөн пүрэв гаригт түүнийг баривчлан, одоогоор Төв аймгийн Цагдан хорих ангид саатуулж байгаа. Байцаалт авч эхлээгүй байна” гэв.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр Т.Энхболдсодонгийн мэдэлд “White house” зочид буудал, “Strings” шөнийн клуб, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго салон” “Blue sky” барилга зэрэг чамгүй олон байгууллага байдаг аж.
Д.ЖАРГАЛ