Хятадын инфляци өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Хятадын инфляци өсч байна

Хятадын инфляци Засгийн газраас нь тогтоосон лимит болох гурван хувиас илүү гараад байгаа нь цаашид ямар бодлого явуулах вэ гэдэг асуудал үүсгэж байна. Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлж байгаагаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн жилийн инфляци 3.1 хувь болсон байна. Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн инфляц 7.1 хувь хүрсэн байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл удааширч байгаа нь Хятадын удирдагчидыг одоо маш доогуур байгаа зээлийн хүүнийхээ хэмжээг өсгөх үү яах вэ гэсэн шийд гаргахад хүргэж байна. Тус улсын сая сая үйлдвэр цехүүдийн үйлдвэрлэл он гарснаас хойш тавдугаар сарын байдлаар 16.5 хувийн өсөлттэй байна. Дөрөвдүгээр сард энэ өсөлт 17.8 хувь байсан гэдэгтэй харьцуулбал энэ нь унасан гэсэн үг юм. Инфляцын асуудал “маш том” дарамт үүсгэж байгаа ч үүнийг үнийн зохицуулалт хийх замаар тогтоож болно гэж статистикийн товчооны ажилтан ярьсан байна. Сүүлийн үед Хятадад хүнс, орон сууцны үнэ ханш өссөн нь инфляц хурдасахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Инфляцын төвшин өндөр байгаа нь хоёр асуудал үүсгэж байна гэж Бээжингийн их сургуулийн Менежментийн сургуулийн профессор Майкл Петтис ярьж байна. “Инфляц өсөх зам дээрээ байна уу гэдгийг хүмүүс их анхаарч байна. Харин бодит хүүгийн хэмжээ улам бүр буурч байна гэдгийг нэг их ярихгүй байна. Бодит хүү гэдэг нь одоо байгаа хүүгийн хэмжээ, инфляцын төвшин хоёрын хоорондын зөрүү. Инфляц өсөж байна, харин хадгаламжийн хүү, зээлийн хүүг Хятадын эрх баригчид хиймлээр доогуур барьж байна. Ингэснээр Хятадын өрхүүдийн хадгаламжийн бодит үнэ цэнэ буурч байхад ханшаар тоглогчид болон төрийн өмчит компаниуд маш хямдхан зээл авах боломжтой байна. Зээлийн ханш доогуур байгаа нь хөөсөн эдийн засаг үүсгэж байна. Мөн хөөсөн аж үйлдвэрийн чадавх үүсгэж байна” гэж тэр “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж