Xоёрдугаар ээлжийн татлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Xоёрдугаар ээлжийн татлага эхэллээ

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс /10.14/ эхэллээ.

 Цэрэг татлагын ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэх зааврын шаардлагыг хангасан залуусыг цэргийн албанд шалгаруулан татах, гэрээт цэргийн элсэлт зохион байгуулах, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг элсүүлэх, цэргийн алба хаагаагүй 26 нас хүрсэн иргэдийн нэрс, төлөх төлбөрийн хэмжээг тогтоох ажлыг цэрэг татлагын комисс зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар Орхон суманд цэрэг татлагын комисс ажиллаж байна. Шарын гол, Хонгор суманд үргэлжлүүлэн ажиллаад хамгийн сүүлд Дархан суманд ажиллах юм. 

18-25 насны эрэгтэй, Монгол улсын иргэн хэн боловч цэргийн албыг заавал хаах хууль бий. Мөн ар гэрийн гачигдалтай, их дээд сургуульд сурдаг залуусыг холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд чөлөөлөгдөх боломжтой хуулийн зохицуулалт бий. Тухайлбал,бага насны хоёр хүүхэдтэй бол, асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн гэрт нь байгаа бол гэх мэт тохиолдлуудад чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байгаа. Харин Цэргийн алба хаахаас санаатай зугтах, худал өвчлөх, залилан мэхлэх зэргээр иргэний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа хүмүүсийг эрүүгийн хуулиар 100-200 цаг албадан ажил хийлгэх, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорих заалт байдаг аж.

Д.БОЛОР

Эх сурвалж: http://darkhantimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж