
Одоогийн байдлаар гадаадын Элчин сайдын яамд үрчлүүлсэн хүүхдийн тоо мэдээллийг нэгтгэх төдийгөөр ажиллаж буй бол энэ жилээс эхлэн Элчин сайдын яамд, Консулын газруудыг тухайн оронд үрчлэгдсэн хүүхэд эрсдэлгүй аюулгүй орчинд өсч торниж буй эсэх талаар баталгаа гаргуулдаг болгохоор холбогдох албаныхантай тохиролцжээ.
Мэдээллийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд албан ёсоор ирүүлэх үүргийг хүлээлгэсэн байна. Тиймээс гадаадын улс орны иргэдэд үрчлүүлсэн монгол хүүхдүүд тухайн газартаа хэрхэн аж төрж байгаа талаарх мэдээллийг нийтэд ил тод болгохын дээр Гэр бүлийн тухай хуульд ч энэ талын зохицуулалтыг нарийвчлан тусгах юм байна.
Д.ЦЭЦ