
“Nest Protect” нэртэй шинэ загварын утаа мэдрэгч нь олон давуу талтай бүтээгджээ. Уг утаа мэдрэгч нь утаа гарахад утааны найрлагыг тодорхойлж, тамхины утаа юу, хийн газ алдагдаж байна уу, галын утаа юу зэргийг тодорхойлох чадвартай ба танд цөөн тооны энгийн үгээр хэлж өгнө.
Мөн та санамсаргүйгээр утаа гаргаснаар утаа мэдрэгч ажилласан бол гараа даллах маягаар хөдөлгөхөд утаа мэдрэгч унтрах гэнэ.
Мөн цэнэг нь дуусах хугацаа дөхөх үед танд ярьж сануулна. Үүнийг авахыг хүсвэл 129 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН