Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Амархүү + Дөлгөөн

Б.Амархүүг одоо бараг хүн бүхэн танина. Тэр бол Оросын “Народны артист” шоуны ялагч.

Рэппэр Дөлгөөн. Энэ бүсгүй UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” уралдааны хамгийн сонирхолтой оролцогч. Тэр тусмаа хамгийн сүүлийн шалгаруулалтын хамгийн супер охидын нэг.

Дөлгөөнийг шоунд оролцож байх үед нь шүүгчээр ажиллаж байсан Б.Амархүү түүнтэй хамтран дуулахаа амлаж, дэмждэгээ илэрхийлсэн нь үзэгчдийн сэтгэлийг багагүй хөдөлгөж байв. Тэгвэл дуучин Б.Амархүү хэлсэндээ хүрч, рэппэр бүсгүйтэй хамтран уран бүтээл хийхээр болжээ.

Өмнөд Солонгост удаан хугацаанд амьдарч байгаад Монголд ирсэн Дөлгөөн өнгөрсөн хугацаанд “Аморе”, “Хорьж болдоггүй 20 нас” зэрэг хэд хэдэн дуутай болж амжсан бол ойрын хугацаанд “Prosounds” студитэй хамтран цомог гаргахаар ажиллаж байна. Шинэ цомогт мэдээж, Амархүү + Дөлгөөний дуэт багтах гэнэ.

Б.ИРМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж