ОУВС-гийнхан АНУ-д анхааруулга өглөө

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

ОУВС-гийнхан АНУ-д анхааруулга өглөө

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард АНУ-ын конгрессын түр гацаа дэлхий эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ “АНУ бол дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын нэг. Түүгээр ч зогсохгүй дэлхийн томоохон компаниудын хувьцаа Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр байршсан байгаа. Тиймээс ардчилсан болон бүгд найрамдах намын хооронд үүсч байгаа улс төрийн тоглоом зөвхөн та нарынх биш гэж анхааруулъя. Шийдлээ хурдан гаргаад гацаанаас ямар нэгэн байдлаар гарахгүй бол дэлхийн эдийн засаг хямрах анхны шинж тэмдэг нь ажиглагдчихлаа” гэжээ. АНУ түүхэндээ хоёр дахь удаагаа ийнхүү түр зогсолт хийгээд буй бөгөөд одоогоос хоёр долоо хоногийн өмнө уулзаж, гацаанаас гарах талаар хэлэлцээ хийсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй юм. Хоёр талын зүгээс ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол түр зогсолт тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ гэж мэдэгдээд байгаа билээ. Ардчилсан намын зүгээс гаргасан шийдвэртээ хэвээр зогсох бөгөөд бүгд найрамдахчуудын үйлдлийг боловсон барьцаа хэмээн мэдэгдээд байгаа юм. Харин бүгд найрамдахчууд энэ үйлдлийг эрээ цээргүй үйлдэл хэмээн үзэж, ард түмний шийдвэрийг дагах хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Дэлхийн банкны зүгээс гадаад өрийн асуудлаар санамж бичиг хүргүүлсэн бөгөөд яаралтай нааштай хариу гаргахыг сануулсан байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж