Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх ёстой гэв | News.MN

Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх ёстой гэв

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн яамнаас өгөн барьсан Төсвийн тодотголын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан 2013 оны Төсвийн тодотголыг хэлэлцсэн байна.

2013 оны Төсвийн тодотголын  талаар Сангийн яамны мэдээллийг бүлгийн хуралдаанаар сонссон байна. 2013 онд төсвийн орлого, зарлага тасалдсанд Сангийн яам дүгнэлт хийж, тодотголыг оруулж ирсэн байна. Төсвийн тодотголд тусгаснаар 2013 оны орлого нэг их наяд 16,7 тэрбум төгрөгөөр буурч байгаа бөгөөд үүнээс импортын бууралт 354 тэрбум, экспортын бууралт 146,5 тэрбум, бусад нь 515,3 тэрбум төгрөгийн бууралттай байгаа аж. Тиймээс Төсвийн орлогын залруулгад их наяд гаруй төгрөгийн бууралтыг Төсвийн тодотголд тусгажээ. Үүнээс гадна зарлага 814,8 тэрбумаа буурч байгаа юм байна. Тодруулбал, төсвийн урсгал зардал 234,2 тэрбум төгрөг байгаа аж. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдал ДНБ-ний хоёр хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтад тулгуурлан тасарсан зардлыг тооцоолсон байна. 2013 онд гэрээ нь хийгдээгүй, төлөвлөгдсөн, санхүүжилт хийгдээгүй 425,8 тэбумын зардлуудыг хассан байна. 2013 онд нийт хөрөнгө оруулалтын төлөв 1,5 их наяд байсан бөгөөд аравдугаар сарын байдлаар хийгдсэн хөрөнгө оруулалт 473 тэрбум  төгрөг бюу 30,5 хувь нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийгджээ. Мөн гадаадад авч буй өрийн менежментийг яах ёстойг тодуулсан бөгөөд  Монгол Улс гадаадаас авч байга зээлийн баталгаан дээр анхаарахгүй бол эрхзүйн орчин байхгүй байгаа учраас Сангийн яаманд өрийн удирдлагын эх зүйн орчин, менежментийг зохицуулах хуулийг шинэчлэн боловсруулах шаадлагатай гэдэг байр суурийг АН-ын бүлгийн зүгээс өгсөн гэж бүлгийн дарга Д.Эрдэнбат өглөө. 

Дараагийн мэдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Тодруулбал, 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн  Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн орон нутагт төсөв хуваарилахдаа Орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нягтрал болон алслалт, газар нутгийн  хэмжээ, орон нутгийн татварын санаачлага гэсэн дөрвөн зарчимд тулгуулан хувиалалт хийж ирсэн. Энэ дөрвөн итгэлцүүрийг тэгшилж, тус бүр 25 хувиар тооцож оруулж ирж байсан учраас Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн. Тус хуулийн төслийн өөрчлөлтөөр хүн амын тоо 70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ 10 хувь, аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс 20 хувь байхаар хатуу зааж, сум, дүүргийн татварын идэвхи санаачлагын индексийг нэг хүнд ногдох орон нутгийн татварын орлогоос үндэслэн тооцохоор тусгажээ.  Мөн төсвийн тэнцлийн ашиг буюу зарлагаас давсан орлого, аливаа нэмэгдэл орлого болон зарлагын хэмнэлт нь тухайн орон нутгийн хувьд Орон нутгийн хөгжлийн санд орж эх үүсвэр нь болохоор хуулинд заасан. Гэтэл Төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 56.2 дугаар зүйлд “Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ” гэж нэмэлт оруулсан нь дээрх заалт болон, хуулийн үзэл баримтлалд харшилж, тодорхой зөрчил үүсгэж байна гэж үзэж, үүнийг өөрчлөх саналаа энэхүү хуулийн төсөлд тусгасан байна.

Үүний дараа бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-2013 оны Төсвийг тодотгохдоо Засгийн газраас төсвийн орлого тасарсан шалтгааныг эдийн засгийн хүндрэлээс гадна юу гэж дүгнэсэн байна вэ?

-2013 оны Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага энэ оны эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Ялангуяа экспортын хэмжээ буурсан, дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ унасан. 2013 онд хүлээгдэж байгаа гадаад өрийг дарсан гээд олон шалтгаан бий. Нэг асуудал дээр улстөрчид маргаж, олон янзаар тайлбарлаж байна. Энэ нь 2013 оны төсөв АН, МАН-ын суурьтай байсан гэж маргадаг. Өнөөдөр бид төсөв дээр чиний, минийх гэж маргах нь гол асуудал биш. Төсвийг улстөржүүлэхгүй шаардлагагүй. Өнөөдрийн нөхцөл байдал үүсч байгаа бол үүнийг авч хэлэлцэх, 2013 оны төсвийг тодотгох нь 2014 оны төсөвтэй холбогдож гарч байгаа. Тиймээс 2013 Төсвийн тодотголыг  энэ долоо хоногт буюу 2014 оны төсвийн төслөөс өмнө хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр АН-ын бүлэг санал нэг байгаа. 2014 оны төсвийн төсөл дээр хоёр намын бүлгээс ажлын хэсэг байгуулсан мөн байнгын хороод дээр ажлын хэсэг байгуулан ажиллахаар болоод байна.

-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг хянах хяналтын тогтолцоо бий юу?

-Орон нутгийн хөгжлийн  сангийн асуудлаар энэ жил анх удаа үйл ажиллагаа явагдаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр зарим сумд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна, үр ашигтай зарцуулж байна  гэсэн ирсэн. 2013 оны хөгжлийн сангийн үр дүн оны эцэст дүгнэнэ. Энэ үед УИХ-аас ажлын хэсэг байгуулж, энэ сангийн мөнгө хэрхэн үр дүнтэй байсан бэ гэдэг дээр бид шалгалт хийнэ. Энэ шалгалтын дараа энэ жлын үр дүн гарна. Хэрвээ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хууль бусаар гувчуулсан, үр ашиггүй зарцуулсан тохиолдолд хариуцлага тооцох саналтай байгаа. Мөн эдийн засгийн хүндрэлээс болж цалин тавихгүй байгаа гэсэн гомдол санал, УИХ дээр ирээгүй.

Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нацаг 2013-10-14 180.149.78.26

Улаадаггvй Улаан баригданаа

Avatar

Зочин 2013-10-14 82.119.0.68

Би Сангийн Яамны ажилтан байна. Гадаадад түр ажлаар явж байгаа. Үүнийг ашиглаад ХОВ зөөмөөр байна. Манай яамны сайд Улаан, Монгол банкны Батшугар, Эдийн засгийн дэд сайд Чулуунбаатар энэ 3 этгээд Чингис бондны мөнгийг маш цэвэрхэн аргаар цааш нааш их гулгуулж байна шүү. Ингэж сэжиглэх үндэслэл ч байгаа юм. Энэ бондын мөнгө гэж төсвөөс гадуур бараг ямар ч хяналтгүй хэдэн тэрбум төгрөгийг цавчих шиг болж байна даа. Монгол банкинд байршсан нэртэй зарцуулалтын шийдвэрийг Эдийн засгийн яам гаргаж байна. Аймшигтай нь огт хяналтгүй, Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлд тайлан гаргаж өгөх журамтай л болохоос зарцуулалтыг яг таг нарийн хянаж байгаа хэнбугай ч алга. Энэ Энхбаяр гэж ёстой айхтар шуналтай чөтгөр юм гээч яг чухал местүүдийг өөрийнхөө хүмүүст авсан байх юм гээч. Ер нь энэ засагт итгэж болох 1хан хүн байна нэр нь Хууль зүйн сайд Тэмүүжин юм даа гэж мань яамны хэд хоорондоо шивнэлддэг юм. Гэхдээ хууль зүйн яаманд бас юу болж байгааг бид мэдэх биш, Тэмүүжин ч гэсэн асар их мөнгө захиран зарцуулагч болчихсон болохоор бас яаж өөрчлөгдсөн ч юм билээ дээ

Avatar

zz 2013-10-14 103.26.194.89

yarch akh ni ve sanaa aguulaad bna uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж