Шалгалтаар нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй цайны газар, кафе, баар, ресторануудад хүнсний бүтээгдэхүүний хадгалалт буруу, түүхий болон болсон бүтээгдэхүүн нь холилдсон, хоолонд хэрэглэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн баталгаажилт дутуу, үйлчилгээний сав суулга, багаж хэрэгслийг технологи дамжлагын дагуу угааж цэвэрлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй гарсан бүтээгдэхүүнээс дахин дээж авч давтан шинжилгээнд хамруулж, 29 аж ахуйн нэгж, иргэнд зөрчил арилгуулах тухай 162 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг өгч, 12 газрын үйл ажиллагааг зөрчил арилтал түр хугацаагаар зогсоосон байна.
Шалгалтын дүнг үндэслэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор дээрх газруудын удирдах ажилтан, тогооч зэрэг нийт 30 албан тушаалтныг хамруулсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байранд тавигдах стандарт болон эрүүл ахуйн шаардлага, түүнд тавигдах хяналт” сэдэвт сургалт, семинар зохион байгуулсаныг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Э.Мандах