Тейлор Свифт агуу хайрыг хүлээсээр…

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт агуу хайрыг хүлээсээр…

Хайр дурлалын түүхээ дуу болгоод хувиргачихдаг хачирхалтай нэгэн бол кантри дуучин Тейлор Свифт билээ. Өдгөө 23 настай Тейлор Свифтийн хувьд олон хүнтэй учир ургуулсан ч удаан үргэлжилсэн нь ховор. Тэрээр “Jonas Brothers” хамтлагийн дуучин Жое Жонас, жүжигчин Тейлор Лотнер, Жейк Жилленхол, “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс, дуучин Жон Майер зэрэг сайхан залуучуудтай үерхэж байсан юм. Харин саяхнаас сайн найз дуучин Эд Ширантай нэр холбогдох болсон Тейлор Свифт агуу хайрыг хүлээсээр байгаа тухайгаа “InStyle” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Тейлорын тодорхойлсноор хүмүүс бие, биетэйгээ маш олон төрлийн хайраар холбогддог аж. Эдгээр нь бие, физиологийн хувьд татагдах, сэтгэл санаагаар татагдах, сэтгэл хөдлөлөөр татагдах гэх мэт. Харин агуу хайр бол энэ бүхнийг өөртөө нэгтгэсэн байх ёстой аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж