М.Одгэрэл домогт Зоя Голубеваг хожлоо | News.MN

М.Одгэрэл домогт Зоя Голубеваг хожлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.13-нд нийтлэгдсэн

М.Одгэрэл домогт Зоя Голубеваг хожлоо

Монгол Улсад анх удаа болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ.

 “Пума империал” зочид буудалд болж буй 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13-р өрөгт тус тэмцээний хамгийн залуу оролцогч, спортын дэд мастер М.Одгэрэл Латвийн Зоя Голубеваг хожлоо. 12 өргийн дараах байдлаар 18 оноотой тэмцээнийг тэргүүлж байсан дэлхийн 12 удаагийн аварга, домогт Латвийн Зоя Голубева спортын дэд мастер М.Одгэрэлд ялагдсан ч тэргүүлэгчийн байраа алдсангүй.

Зохион байгуулагч орны хувьд гурван оролцогч оролцох давуу эрхийн дагуу өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэлийн хувьд Зоя Голубеваг хожсоноор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хожлоо авлаа.

Энэ өдөр дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын их мастер Тамар Тансыккужина олон улсын их мастер Э.Мандахнаранг хожиж, Украйны Дарья Ткаченко ОХУ-ын Матрена Ноговицынатай тэнцээ хийснээр 17 оноотой хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна.

13 өргийн дараах байдлаар олон улсын их мастер Э.Мандахнаран 12 оноотой XI, олон улсын их мастер М.Нямжаргал найман оноотой XIV, спортын дэд мастер М.Одгэрэл зургаан оноотой XV байрт бичигдэж байна.

Тэмцээний 14-р өрөг маргааш, сүүлийн өрөг нөгөөдөр болж, 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодорно. Тоглолтын бичлэгийг http://ulaanbaatar2013.com сайтнаас үзнэ үү.

Сануулахад, Үндсэн тоглолтоос гадна рапид /15 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус/, блиц /5 мин+3сек/ тоглолтын дэлхийн аварга цолтнууд тодорсон юм. Энэ сарын 2-нд болсон рапид тоглолтод олон улсын их мастер, Украйны Дарья Ткаченко тэргүүлж, мөн улсын олон улсын мастер Виктория Мотричко, олон улсын мастер Польшийн Наталья Садовска нар мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин тэмцээний хоёр дахь өдөр /10.03/ болсон блиц төрөлд олон улсын их мастер ОХУ-ын Матрена Ноговицына 14 оноогоор аваргалж, Украйны Виктория Мотричко, Дарья Ткаченко нар удаалсан.  

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

түмэндэмбэрэл 2013-10-13 202.5.203.254

манай сургуулийн сурагч Одгэрэл үнэхээр мундаг хүүхэд шүү амжилт хүсье

Avatar

zochin 2013-10-13 202.126.90.58

zuun buudal daam gedeg chine azni bish tsul taktik toglolt baidag sh de ali negni taktikin shildeg ni hojdog jamtai tiim uchraas odgereldee bayr hurgieeee

Avatar

Мөнхжарг***** 2013-10-13 103.23.51.4

Арын тамирчин ганцхан оноогоор нэхэж байхад зориуд хожигдоно гэж байхгүй. Тэгэж эрсдэл хийж яах юм бэ? Монгол эмэгтэйн уран бэрийн нүүдлийг харуулж чадсан л байна шүү дээ. Тэгээд ч чөтгөрийн бага нь адтай гэсэн үг байдаг. 15 – хан настай жаахан хүүхдийн урмыг хугалж яана. Эмэгтэй чөлөөтөөр бол Саори Ёшидаг ялсан байна шүү дээ.

Avatar

Зочин 2013-10-13 202.126.94.38

Hovorhon amjilt gargajee. Aztai hiimoritoi yavaarai

Avatar

Зочин 2013-10-13 122.201.17.210

Oyunii sport uls tur shig gai bolohgui, saihan zorilgotoi yum daa

Avatar

sarnai 2013-10-13 202.21.106.166

nogoo chingissinn mongol geed hoordog uy bolson ve?

Avatar

Зочин 2013-10-13 202.21.111.98

kkkkk, avargiig hojij avarga bolno, sain baina,amjilt husiy

Avatar

Zugeer buuj ugsun bna shte 2013-10-13 202.70.44.26

Neg ch hojoogui hun avargiig hojson geheer avarga buuj ugsun yum bna. Hen ch Odgereliig diilehguidee hojigdloo gej bodohgui zugeer l zohion baiguulagch oron, ard tumnii urmiig bodson shiidver bna.

Avatar

teneg 2013-10-13 202.126.94.38

daam medehgui mal min chi ter urgiig n harahgui yu6 ataarhuu *****

Avatar

55 2013-10-13 119.235.89.107

Баяр хүргэе. Ирээдүйдээ улам их амжилт гаргаарай.

Avatar

gh 2013-10-13 202.70.42.163

баяр хүргэе. амжилт амжилт

Avatar

Зочин 2013-10-13 50.148.101.212

oyunii sportd er, em, iin ylgaa yagaad baidag yum boloo, bulchingiin ylgaa baidag tarhi tolgoi oyunii ylgaa bas baidag yum baihdaa medehgyi yum, yagaad er, em , gej tusddaa bolodogiig hel;ej ugeech humuuseee

Avatar

Зочин 2013-10-13 202.179.20.145

Мод мэддэггүй хүнд хөзөр ирнэ ээ, гэж. Одоо хүртэл нэг ч хожоогүй явж байж түрүүлж байгаа хүнд гай болж дээ.

Avatar

Аваргыг хаяж аварга болно 2013-10-13 202.72.245.150

Аваргыг хаяж байж л аварга болдог. Урагшаа.

Avatar

Мөнхжарг***** 2013-10-13 103.23.51.4

Голубаева чин Орос биш Беларусс үндэстэн.

Avatar

Зочин 2013-10-13 112.72.13.91

Басаж байгаад л хожигдоод биз дээ. Юм үзээгүй юм шиг. Би шатраар, дэлхий, азийн аваргуудыг зөндөө л хожиж байсан. Харин хүүхдийн дэлхийн аварга, хүүхдийн азийн аваргыг шүү Хэ хэ

Avatar

Зочин 2013-10-13 182.160.6.255

yum bolgoniig hot hodoo gej taltsuuldag usan tolgoitnuud oorsdoo dald or … UB hotiin unagan irgenees

Avatar

Зочин 2013-10-13 182.160.44.97

тэнэг хөдөөний малууд зайлаарй….та нао ишиг хургаа мэдэхээс 100 буудалт даам гэж мэдэхгүй…….

Avatar

Зочин 2013-10-13 202.179.11.42

chinii hotiinh chin tendee l yum baigaa biz yu geed huduug muulaad dairaad baigaa ***** we.. mah iddeggui nogoo iddeggui suu tarag uudaggui baigaad naad ugee hel!!

Avatar

hater 2013-10-13 202.179.11.42

Huurtsun durak. suu tarag mah shulunduu gol ni bishldee. Ene Jaahan huuhed Zugeer l Mongol hun gedgee martaj.

Avatar

Зочин 2013-10-13 182.160.44.97

тэнэг хөдөөний малууд зайлаарй….та нао ишиг хургаа мэдэхээс 100 буудалт даам гэж мэдэхгүй…….

Avatar

Зочин 2013-10-13 103.26.194.183

Meddeg um bol ter ogyydiig n uzeech. Joohonhuuhed hojij bhad

Avatar

Зочин 2013-10-13 182.160.44.97

МОЛОДЦА…..Баяр хүргэе миний дүүү…аваргыг давж аварга болдог жамтай билээ…л

Avatar

Зочин 2013-10-13 180.235.181.173

yum unshuulchij

Avatar

Mongol 2013-10-13 103.9.90.254

Юу гэж зориуд хожигдох вэ дээ. Хожсон бол хожсон.

Avatar

зочин 2013-10-13 49.0.142.127

зүгээр л тактикийн тоглолт хиийж зориуд хожигдсон юм би шүү

Avatar

Зочин 2013-10-13 203.194.116.76

Ha ha, aguu taktiktai ain ha ha

Avatar

Зочин 2013-10-13 202.21.120.58

hojigdson ch terguulegchee hadgalj bga shuude. tutuuleh ni todorhoi bga shude. times zohion baiguulagch ornii gants hojil awaaagui bga hamgiin zaluu tamirchniig uruwduh setgel tursun blgui.

Avatar

Зочин 2013-10-13 182.160.10.207

Bayr hurgey manaihan ulam ih orsuudiig hojooroi!

Avatar

zochin 2013-10-13 93.219.218.45

Mundag ymaa. Bayar hurgey. Delhiin avargiig hojloo!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж