Дугуйчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.13-нд нийтлэгдсэн

Дугуйчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Тяньжинь хотноо болж буй Зүүн Азийн VI наадмаас Монголын дугуйн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн 80 км-ийн бөөн гараатай уралдаанд ОУХМ А.Алтансүх 1:43:28 цагийн амжилтаар мөнгөн медаль, ОУХМ Т.Төгөлдөр 1:43:46 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Энэ зайд 28 тамирчин гараанаас гарснаас 21 нь замаа дуусгасан бөгөөд Тайваны Чун Кай 1:43:06 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн 50 км-ийн бөөн гараатай уралдаанд Ази тивийн аварга Т.Энхжаргал VI байрт шалгарлаа.

Зүүн Азийн VI наадамд Монголын дугуйн шигшээ багийнхан дасгалжуулагч ОУХМ, гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, ОУХМ З.Наран нарын удирдлагад эмэгтэй гурав, эрэгтэй дөрвөн тамирчин оролцсоноос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ дуусгаж байна.

Монголын баг тамирчид спортын 17 төрөлд оролцож байгаагаас буудлага, хүндийг өргөлт, дугуй, хөнгөн атлетик, таеквондо болон ушугийн төрлөөс нийт гурван мөнгө, 12 хүрэл медаль хүртээд байна.

МӨНГӨН медаль: (4)

Хүндийг өргөлт: Гавьяат тамирчин Н.Баярмаа /Эмэгтэй 63 кг/

Хөнгөн атлетик:
ОУХМ, Гавьяат тамирчин Б.Сэр-Од /Эрэгтэй 5000 м/.

Таеквондо:
Г.Оюун-Эрдэнэ /Эмэгтэй 49-53 кг/.

Дугуй: А.Алтансүх /Эрэгтэйчүүдийн бөөн гараатай 80 км/.


ХҮРЭЛ медаль: (12)

Буудлага: ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар /Эрэгтэй хийн урт бууны баг/.

Хөнгөн атлетик: Г.Хишигсайхан /Эм 800 м/, Н.Мөнхбаяр /Эр 1500 м/.

Таеквондо:
У.Ханд /Эмэгтэй 49 кг/, М.Түмэнбаяр  /Эр 54 кг/, П.Тэмүүжин /Эр 63 кг/.

Саншоу: Ш.Сүрэнхорлоо /Эм 48 кг/, С.Амгаланжаргал /Эм 52 кг/, Б.Мөнх-Амгалан /Эр 56 кг/, Н.Батпүрэв /60 кг/, Х.Хүүхэнхүү /75 кг/.

Дугуй: Т.Төгөлдөр /Эрэгтэйчүүдийн бөөн гараатай 80 км/.

Өнөөдрийн байдлаар БНХАУ 97 алт, 53 мөнгө, 33 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол БНСУ (27+43+44), Япон (23+32+50) улсууд удаалж байна. Тайвань ес, Хонконг найм, БНАСАУ тав, Макао хоёр алтан медаль тус тус хүртээд байна. Тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөнө.

Ч.БОЛ




Гэрэл
зургийг Ч.ГАНБАТ /MSPU/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж