Хэцүү даалгавар : Нэгдэл | News.MN

Хэцүү даалгавар : Нэгдэл

Хуучирсан мэдээ: 2013.10.13-нд нийтлэгдсэн

Хэцүү даалгавар : Нэгдэл

/Хойд Солонгосын зүгээс 30 гаруй жилийн дараа анх удаа нэгдлийн тухай төлөвлөгөө боловсруулжээ/

Хоёр Солонгосын хувьд нэгдэл гэдэг гоё үг мэт боловч хэзээ ч бүтэхгүй мэт тийм үг. Хэрвээ тэд аль аль нь үүнийг хүсч байсан бол Ким Де Жуны үед нэгдчихээр байсан. Магадгүй түүнээс өмнө ч байж болох байсан. Тэд тэгээгүй. Тиймээс өмнөд нь нутгаа хамгаалж, барууныхантай нэгдэн, хойд нь айлган сүрдүүлж, барууныхнаас тусламж хүсдэг тийм дүр зураг хоёр Солонгосын одоогийн байдлыг чимсээр олон намрын нүүрийг үзжээ. Хамгийн сүүлд тэд байлддаг дээрээ тулаад хэлэлцээр хийсэн. Одоо бол хойдчууд хэсэгтээ л дуугүй байж, өмнөдүүд хэлэлцээр хийх гэж мэтгэсэн тийм л байдалтай байгаа. Гэхдээ нэгдэл гэх үг аль хэдийнэ Солонгосын хойгоор салхилаад эхэлсэн. Хаанаас гээч. Хойд зүгээс…


Ким Жон Уны төлөвлөгөө

Ким Жон Ун 2020 гэхэд хоёр Солонгос нэгдэнэ. Үүний эхлэлийг 2014 оноос тавина. Тэд энэ үйлдлийг хүчээр хэрэгжүүлэх бөгөөд үүнд бэлдэх асуудал 2012 оноос эхэлсэн байна. Энэ бол Өмнөдийн тагнуулын албанд ирсэн мэдээлэл аж. Тэрхүү мэдээллийг дэлхийн хэвлэлүүд мэдээлснээс хамгийн өргөн хүрээнд мэдээлсэн нь Bloomberg телевизийнхэн байлаа. 1980-аад онд Хойдчуудын зүгээс нэгдлийн тухай яриа хөөрөөг анх гаргаж эхэлсэн. Тэд хүчээр нэгтгэх бодлогын тухай хэлэлцэж байсан ч тухайн үед тэртээ тэргүй хүйтэн дайн өрнөж, нэгдэх асуудал цаанаасаа дарагдсан юм. Хэдийгээр тэд дайрч болох байсан ч зөвхөн энэ л шалтгаан дэлхийн хэмжээний хямралыг дагуулах хүчтэй байлаа. ЗХУ болон БНХАУ-аас хэтэрхий их хамаарч байсан хойдчууд тэдний нөлөөнд автагдаж таг болсон. Хэд, хэдэн генералууд хүчээр дайрах байр суурь дээр хатуу зогссон ч амжилтыг эс олн өөрсдөө улстөрийн хоригдолын дүрээр үлдсэн амьдралаа өнгөрөөсөн билээ. Үүнээс хойш хойдчууд дуугүй байсаар ирсэн. Энэ хооронд өмнөдүүд нэгдлийн тухай ярьж байсан ч хойдчууд хойрголоод болоогүй. Гэтэл 2008 онд дуугүй байсан хойдчууд нэгдлийн хаалга нэртэй том хөшөөг ашиглалтад оруулж, дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татав. Магадгүй өмнөдүүд ч гайхсан байх. Энэ байдлаар далимдуулан өмнөдүүд хэлэлцээр зохиох гэсэн ч хойдчууд бас л хөдөлгөөнгүй байсан билээ.

Цаг хугацаа өнгөрсөөр Ким Чен Ир бурханы оронд заларч нялх удирдагч хойдчуудын толгойд гарав. Дэлхий дахин одоо яах бол гэж харж байсан. Залуу удирдагчийг сэнхрүүлж байгаад хоёр солонгос нэгдэх үү, эсвэл том хэмжээний дайн гарах уу гэж. Тэр засаглалынхаа эхний жилд дэлхий нийтэд том анхааруулга өгч бүтэн дөрвөн сарын туршид дэлхий нийтийг айдас хүйдэст автуулсан. Энэ нь бүс нутгийн хэмжээний хямрал болж АНУ-г ч түргэн авахуулж чадсан юм. Гэтэл өмнөдийн талд ирсэн тагнуулын мэдээлэл энэ бүхэн зөвхөн нэгдэлийн эхлэл байсныг баталж байна. Хэрвээ үнэн бол шүү дээ.

Мэдээлэл үнэн үү…

Үнэн ч байж болно. Солонгосын хойгийн асуудал дээр хоёр солонгосын аль нь ч сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хандах гээд байдаг сул талтай. Хойд Солонгосын тухайд бол бүр ч илүү. Тэнд ямар нэгэн мэдээллийг өөхшүүлэх чадалтай олон арван генералууд бий. Өмнөд ч ялгаагүй тиймэрхүү хүчтэй зөвлөхүүд шил даран байж байгаа. Гэхдээ тагнуулын мэдээллийн үнэн худлыг бид тогтоох хүмүүс биш. Харин энэ мэдээлэл цацагдсан нь анхаарал хандуулах хэрэг. 1980 оны үйл явдал болоод авч байгаа арга хэмжээ бодлогуудыг харвал энэ бол байж болох мэдээлэл. Солонгос хүний генийн кодексоор харсан ч энэ мэдээлэл үнэний ортой. Өмнөдүүд энэ мэдээллийг яагаад эмзэгээр хүлээж аваад байгаа юм бэ? тэд хүчээр нэгдэхээс л айдаг. Хэрвээ нэг л товчлуур дарах юм бол унтсан лууг сэрээнэ. Солонгосын дайнаас хойш Өмнөдийн нутаг дэвсгэрт байсаар ирсэн цэргийн бааз амь орж, зөвхөн бүс нутгийг бус дэлхийг хамарсан хямрал болж хувирна. Хэрвээ ямар нэгэн байдлаар нэгдэх эсэх талаар яриа гараад эхэлсэн л бол тэр нь ойрын хоёр жилдээ намжихгүй. Хэрвээ Ким Жон Ун ямар нэгэн  төлөвлөгөө боловсруулсан л бол няцана гэсэн ойлголт түүнд үйлчлэхгүй.

Магадгүй

Магадгүй энэ ажил хэрэг болчихвол хоёр солонгос нэгдэнэ гэж ойлгох хүмүүс байгаа ч нэгдэхгүй улам л хөндийрнө гэж харах хүмүүс байгаа. Түүхийн хуудсыг сөхье л дөө. Солонгосын хойгын дайнд хамгийн их нөлөө үзүүлж, үр дүнг нь эргүүлсэн улсууд бол ЗХУ болон АНУ. Нэгдэх асуудал дээр, дооргүй яригдаад эхэлбэл энэ хоёр улс ямар нэгэн байдлаар хутгаж байж салдаг. Хэрвээ хойдчууд айлгүйгээр ямар нэгэн аргаар үүнийг ажил хэрэг болох л юм бол энэ хоёр улс оролцох нь гарцаагүй. Өмнөдүүд ийм байдлыг мэдэж байгаа учраас энхийн хэлэлцээр хийхийг эрхэмлэдэг. Тиймээс Ким Де Жуны үед хоёр, гурван ч удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй юм. Япон болон Өмнөд Солонгост болсон дэлхийн аваргын үеэр хоёр солонгос нэгдэж нэг тугны дор оролцох тухайгаа Ким Де Жун дэвшүүлсэн ч хойдчууд үл ойшоосон билээ. 2008 оны Бээжингийн олимпод ч тэд нэгдсэн тугны дор оролцохоор ярилцаж байсан ч бас л болоогүй. Одоо бол 2016 онд нэгдсэн тугны дор оролцох талаар яригдаж байгаа ч хойдчууд хүлээж авах нь эргэлзээтэй. Өмнөдийн бодлого нэг талаараа зөв байж болох ч хойдчууд түүхийн аль ч үед, ямар ч хэлэлцээр бултаж сурсан болохоор өмнөдийн үйл хэргийг биелэгдэшгүй даалгавар гэж тодорхойлж болох талтай.

Нэгдлийн тухай яриа хойдчуудын зүгээс салхилж эхэллээ. Зөв буруу алин болохыг үл мэдэх ч нэгэнт л яриа эхэлсэн бол гадныхан анхаарлаа хандуулна гэсэн үг. Анхаарлаа хандуулна гэдэг бас нэг л шалтгаантай. Гэхдээ одоогоор өмнөд, хойдын аль нь ч энэ мэдээллийг ил болгохыг хүсэхгүй байна.

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-13 202.21.112.202

DEGLEM N HICHNEEN CHUHAL CH GELEE ARD TUMEN N OLSOJ UHEJ BAIGAAG YAMARCH UDIRDAGCH HARAHIIG HUSEHGUI

Avatar

Зочин 2013-10-13 202.21.112.202

NEGDCHEESEI ZAILUL, NEG ULS BAISAN SHTE OMNO! IH GURNUUD YAJ NOLOODGIIN TOD JISHEE BOLJ NEG UNDESTEN NEG ULS BAIJ HOORONDOO BAILDAJ NEGNEE HYADAJ BAISAN SHT!

Avatar

Зочин 2013-10-13 202.70.34.244

Хэзээ ч нэгдэхгүй магадгүй ойрын 20 жилдээ нэгдэж чадахгүй. Хэрвээ ойрын хэдэн жилийн дотор нэгдлээ гэхэд Өмнөд Солонгосод гэмт хэрэг маш их гарах болно. Өмнөд Солонгос Хойд Солонгос 2 хүн оюун санааны хувьд эрс тэрс болсон. Өмнөд Солонгосын захын иргэнээс нэдхийг хүсч байна уу гэж асуухад "Ямар тэнэг асуулт асуудаг юм намайг үхэхээс нааш хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэх байх

Avatar

Зочин 2013-10-13 124.158.74.2

mjilt husie aliin bolgon ah duu nar emeeliin buureg shig bh ve

Avatar

zochin 2013-10-13 96.25.135.109

Khoid urdchuud negdeed Negdsen khvchirheg Solongos gvren bolohiin toloo enkh taivnaar nairamdaliin kheleltseeriin ard shiidej bolno. Khoidchuud zov ehlel sedlee . Estoi khvchirhegjij khogjliin deed khurdaar shine niigem baiguulj chadna.

Avatar

ловор 2013-10-13 202.175.187.83

Хятад суларвал 2 солонгос нэгдэнэ.ер нь бээжин л мэднэ дээ.

Avatar

Зочин 2013-10-13 67.174.188.219

Sedeviin garchig bolon ded garchig bichsen niitleltei ogthon ch duitssengui.

Avatar

Зочин 2013-10-13 112.72.13.12

ямар юман дээрээс олж орчуулмар аядсын болдоо хөөрхий

Avatar

тэнэг 2013-10-13 103.26.194.52

яаая мөн лут сэдвээр юм бичжээ. Энэ Сүхээ гуай ккккк яаж хүн болно доо

Avatar

Зочин 2013-10-13 202.179.20.145

gadnii neg article dutuu gatsuu oilgood end tendees n um tsum orchuulj neg yum bichsen uhaantai yumuu daa, zailuul.

Avatar

Зочин 2013-10-13 202.179.11.66

Гар утсанд GPS суулгана. Монгол хэл дээр. Сүлжээгүй газар ч ажиллана. Хаана ч төөрөхгүй. Утас 9988-7755, 8894-6935

Avatar

Зочин 2013-10-13 202.179.11.66

Гар утсанд GPS суулгана. Монгол хэл дээр. Сүлжээгүй газар ч ажиллана. Хаана ч төөрөхгүй. Утас 9988-7755, 8894-6935

Avatar

Зочин 2013-10-13 122.201.19.68

2 solongos negdeh heregtei.Huchirheg uls bolno doo.

Avatar

Зочин 2013-10-13 202.21.113.141

orosuud l ene solongosiig amerikiin esreg battai zogsoj chadah delhiid tsuuhun ulsiin neg bolgoj chadsan. tehnik tehnelogiig ni deed tuvshind hurgesen ch ene ulsiin suulchiin udirdlaguud ulsaa hyatad shig bolgoj chadsangui. ene uls kommunist bish zugeer l hyazgaargui erht haant zasagtai hotsrogdmol uls bolchihloo. gehdee l huuchin suurin deere atomiin stants, zevseg zergiig hiij chadlaa.

Avatar

Зочин 2013-10-13 182.160.45.116

хятад их сайн улс тийм ээ? ука?

Avatar

ука 2013-10-13 202.21.113.141

муу орсуудын хийж бгаа ажил шүү дэ. нэгний нь улаан болгож хаяад. орсууд хаа газар гай тарьж явдаг амьтад. монголыг 70 жил комунизмд хүргэн гэж тамалж тамалж өөрсдөө замын дундаас голорчиж бгаа юм да. ёстой өөдгүй амьтад)

Avatar

Зочин 2013-10-13 202.21.113.141

orosuud tegj "tamlaagui" bol ta udiid hanz usgeer hazgai murui hoid solongos mandtugai geed bichij bh bailaa.

Avatar

Зочин 2013-10-13 60.44.180.88

uhsen ed nar niileed yu gavidag yum be, muusain guulinguud

Avatar

Зочин 2013-10-13 60.44.180.88

uhsen ed nar niileed yu gavidag yum be, muusain guulinguud

Avatar

Зочин 2013-10-13 182.160.44.97

Үгээгүй ядуу үхширсэн коммунист хойд солонгос биш баян чинээлэг, хүний нийгмийн хөгжлийн жамаар явж буй өмнөдүүд нөхцөлөө тулгах эрхтэй…..

Avatar

Зочин 2013-10-13 182.160.42.58

hogjson baidlaas ni harahad omnod solongosiin zagvar ni ilyy zov baigaa yum..hoid solongos ingej yaduu tarchig amidarch baihaar omnod solongostoo ochood negdetsen ni ilyy deer yum.

Avatar

Зочин 2013-10-13 203.169.55.106

Чи мундаг тоймч юмаа ккк…

Avatar

Зочин 2013-10-13 182.160.42.58

hogjson baidlaas ni harahad omnod solongosiin zagvar ni ilyy zov baigaa yum..hoid solongos ingej yaduu tarchig amidarch baihaar omnod solongostoo ochood negdetsen ni ilyy deer yum.

Avatar

Зочин 2013-10-13 182.160.42.58

hoid omnod solongos negdeh ni amerik oros hoer neg uls bolohtoi ijil asuudal.tegeheer amerik oros hoer negdeed neg uls bolohuu bodood yzdee.

Avatar

Зочин 2013-10-13 202.179.22.88

Орос энэ улсыг ашиглаад хаясан мартсан оросууд тоохгүй

Avatar

Зочин 2013-10-13 103.26.192.190

Энэ 2 улс аль алинаа хүлээн зөвшөөрөөд нэгдэе гэж хоёулаа эрмэлзлээ ч гэсэн том гүрнүүд хүлээн зөвшөөрөхгүй. Нэг нь маш өндөр бэлэн байдалтай, зохион байгуулалттай хүчирхэг армитай, нөгөө нь өндөр технологи эдийн засгийн хүчин чадалтай, тэгээд удаан хугацааны дараа нэгдэж том гүрэн боллоо гэсэн амбицаар бялхсан хүчирхэг гүрэн бий болгохыг хэн ч хүсэхгүй нь мэдээж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж