Перуд 51 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.13-нд нийтлэгдсэн

Перуд 51 хүн амиа алджээ

Перуд хадан хавцал руу автобус осолдож 51 хүн амиа алдсан байна. Перугийн орон нутгийн замд болсон энэ ослоос нэг ч хүн амьд үлдээгүй бөгөөд шинжээчдийн эхний дүгнэлтээр даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож байсан байж болзошгүй байгаа аж. Зорчиж явсан хүмүүс нь бүгд Санта Тереза дүүргийн уламжлалт баяраас буцаж явсан гэр бүлийн хүмүүс байжээ. Зорчигчдын дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан бөгөөд автобус ойролцоогоор 200 метрийн өндрөөс доош унасан байна.

Осол болсон Ла Конвенционы тэр замаар ойрын гурван жилдээ тээврийн хэрэгсэл зорчоогүй байсан нь хамгийн аюултай замаар нэрлэгддэг байсантай холбоотой.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж